• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

52625.64

( 20.51 0.04% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 52625.64 20.51
MSE A Индекс 20293.45 27.65
MSE B Индекс 14186.75 56.2

Мэдээ мэдээлэл

"ТАВИЛГА" ХК-ИЙН ХУВЬЦААГ ХУДАЛДАН АВАХ САНАЛ ГАРГАЛАА

2026-07-24 11:59:19

Худалдан авах саналыг "Өлзий энд Ко капитал ҮЦК" ХК хүлээн авч, хэрэгжүүлнэ.

"ХАСБАНК" ХК ХУВЬЦАА ЭРГҮҮЛЭН ХУДАЛДАЖ АВАХ ХӨТӨЛБӨРӨӨ ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙНА

2026-07-23 16:37:17

2026.07.23-ны өдрөөс 2027.07.22-ны өдрийг дуустал, нийт 7,500,000 ширхэг хүртэл хувьцааг 1,200 төгрөг хүртэл үнээр эргүүлэн худалдаж авахаар болжээ.

7 ДУГААР САРЫН 23-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-07-23 15:28:27

Энэ өдөр нийт 68,294,818,748 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

Мэдээ мэдээлэл

7 ДУГААР САРЫН 24-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-07-24 15:30:21

2026 оны 7 дугаар сарын 24-ний өдөр энгийн арилжаагаар 49 хувьцаат компанийн 375,239,079 төгрөгийн үнийн дүн бүхий 682,308 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 21 компанийн хувьцааны ханш өсч, 13 компанийн хувьцааны ханш буурсан бол 15 компанийн ханш тогтвортой байлаа.

Үүнээс Говь ХК (GOV +6.29%), Женко тур бюро ХК (JTB +5.13%), Бодь Даатгал ХК (BODI +4.45%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Монгол Базальт ХК (MBW -8.36%), Эрдэнэс сольюшинс ХК (AMT -4.55%), Хөвсгөл хүнс ХК (HHS -4.05%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар: 

  • Хөрөнгө оруулалтын 3 сангийн нийт 33,299 ширхэг нэгж эрх 23,484,353 төгрөгөөр,

  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 100 ширхэг үнэт цаас 10,016,000 төгрөгөөр,

  • Багцын арилжаагаар 84,510 ширхэг үнэт цаас 900,031,500 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.  

Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаагаар:

  • "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн багц 12,800 тонн Дэгдэмхий бодис дунд коксжих нүүрс 1,995,520 ам.доллар буюу 7,162,140,787.2 төгрөгөөр,

  • "Энержи Ресурс" ХХК-ийн багц 12,800 тонн Баяжуулсан коксжих нүүрс 13,184,000 юань буюу 6,989,233,920 төгрөгөөр,

  • "Эрдэнэс критикал минералс" (Монголросцветмет) ТӨҮГ-ын багц 6,600 тонн 52%-ийн агууламжтай төмрийн хүдэр 462,000 ам.доллар буюу 1,658,168,820 төгрөгөөр,

  • "Дарханы төмөрлөгийн үйлдвэр" ХХК-ийн 18 багц 59,400 тонн 58%-ийн агууламжтай төмрийн баяжмал 3,385,800 ам.доллар буюу 12,152,008,638 төгрөгөөр,

  • "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 10 багц 64,000 тонн баяжуулсан сул коксжих нүүрс 8,665,600 ам.доллар буюу 31,101,791,616 төгрөгөөр,

  • "Дарханы төмөрлөгийн үйлдвэр" ХХК-ийн 18 багц 59,400 тонн 58%-ийн агууламжтай төмрийн баяжмал 3,593,700 ам.доллар буюу 12,898,184,607 төгрөгөөр,

  • "Дарханы төмөрлөгийн үйлдвэр" ХХК-ийн 18 багц 59,400 тонн 58%-ийн агууламжтай төмрийн баяжмал 3,623,400 ам.доллар буюу 13,004,781,174 төгрөгөөр,

  • "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 5 багц 32,000 тонн Эрчим хүчний нүүрс /Битумт, үл барьцалдах нүүрс/ 2,099,200 ам.доллар буюу 7,534,259,712 төгрөгөөр,

  • "Энержи Ресурс" ХХК-ийн багц 19,200 тонн Баяжуулсан дунд зэрэг үнстэй, хагас хатуу коксжих нүүрс 8,832,000 юань буюу 4,682,108,160 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.

Энэ өдөр нийт 98,491,538,366 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

ТOП-20 индекс 0.04%-иар өсч, 52,625.64 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 13,634,118,886,807 төгрөг боллоо. 

  • Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү. 

  • Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ