2026 оны 7 дугаар сарын 24-ний өдөр энгийн арилжаагаар 48 хувьцаат компанийн 332,709,153 төгрөгийн үнийн дүн бүхий 742,731 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 12 компанийн хувьцааны ханш өсч, 31 компанийн хувьцааны ханш буурсан бол 5 компанийн ханш тогтвортой байлаа.
Үүнээс Мон Наб ХК (MNB +14.98%), Женко тур бюро ХК (JTB +9.39%), Таван толгой ХК (TTL +5.51%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Эрдэнэс сольюшинс ХК (AMT -10.46%), Хөвсгөл алтан дуулга ХК (ADU -10.25%), Баянгол зочид буудал ХК (BNG -7.69%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.
Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар:
-
Хөрөнгө оруулалтын 3 сангийн нийт 12,140 ширхэг нэгж эрх 10,811,983 төгрөгөөр,
-
Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 5 ширхэг үнэт цаас 500,000 төгрөгөөр,
-
Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 3,065 ширхэг үнэт цаас 306,500 ам.доллар (1,100,512,770)-оор тус тус арилжигдсан байна.
Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаагаар:
-
"Энержи Ресурс" ХХК-ийн 2 багц 12,800 тонн Баяжуулсан коксжих нүүрс 12,992,000 юань буюу 6,885,240,320 төгрөгөөр,
-
"Эрдэнэс критикал минералс" (Монголросцветмет) ТӨҮГ-ын 2 багц 6,600 тонн 52%-ийн агууламжтай төмрийн хүдэр 485,100 ам.доллар буюу 1,741,790,358 төгрөгөөр,
-
"Дарханы төмөрлөгийн үйлдвэр" ХХК-ийн 18 багц 59,400 тонн 58%-ийн агууламжтай төмрийн баяжмал 3,445,200 ам.доллар буюу 12,370,266,216 төгрөгөөр,
-
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 5 багц 32,000 тонн 1/3 коксжих нүүрс 3,792,000 ам.доллар буюу 13,615,479,360 төгрөгөөр,
-
"Энержи Ресурс" ХХК-ийн 3 багц 19,200 тонн Баяжуулсан дунд зэрэг үнстэй, хагас хатуу коксжих нүүрс 8,832,000 юань буюу 4,680,606,720 төгрөгөөр,
-
"Дарханы төмөрлөгийн үйлдвэр" ХХК-ийн 18 багц 56,700 тонн 58%-ийн агууламжтай төмрийн баяжмал 3,288,600 ам.доллар буюу 11,807,981,388 төгрөгөөр,
-
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 10 багц 64,000 тонн Баяжуулсан сул коксжих нүүрс 8,665,600 ам.доллар буюу 31,114,530,048 төгрөгөөр,
-
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 5 багц 32,000 тонн 1/3 коксжих нүүрс 2,883,200 ам.доллар буюу 10,352,360,256 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.
Энэ өдөр нийт 94,012,788,572 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.
ТOП-20 индекс 0.53%-иар өсч, 52,906.74 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 13,688,394,007,010 төгрөг боллоо.
-
Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.
-
Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ



