• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

54255.05

( 1348.31 2.55% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 54255.05 1348.31
MSE A Индекс 20794.14 399.57
MSE B Индекс 14004.61 -128.13

Мэдээ мэдээлэл

ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН АНХАН ШАТНЫ МЭДЛЭГ ОЛГОХ СУРГАЛТЫН 8 ДУГААР САРЫН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ

2026-07-28 11:39:36

Сургалтыг 2026 оны 8 дугаар сарын 5, 6, 7-ны өдрүүдэд биржийн сургалт мэдээллийн төв /MSE hall/-д зохион байгуулна.

7 ДУГААР САРЫН 27-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-07-27 17:27:49

Энэ өдөр нийт 94,012,788,572 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

“МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ” ХК 2026 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН САНХҮҮ, ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАНГАА ТАНИЛЦУУЛЛАА

2026-07-27 15:34:47

2026 онд МХБ-ийн хувьцааны ханш өмнөх оны мөн үеэс ₮102.81 буюу 38.73 хувиар өсч, нэгж хувьцаа 368.29 төгрөгт хүрч хаагдсан байна.

Мэдээ мэдээлэл

ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН АНХАН ШАТНЫ МЭДЛЭГ ОЛГОХ СУРГАЛТЫН 8 ДУГААР САРЫН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ

2026-07-28 11:39:36

“Монголын хөрөнгийн бирж” ХК нь иргэдэд үнэт цаасны зах зээлийн мэдлэг олгох, хөрөнгө оруулалтын оновчтой шийдвэр гаргах чадвар эзэмшүүлэх зорилгоор “Үнэт цаасны зах зээлийн анхан шатны мэдлэг олгох” танхимын сургалтыг зохион байгуулдаг. 

Сургалтыг 2026 оны 8 дугаар сарын 5, 6, 7-ны өдрүүдэд биржийн сургалт мэдээллийн төв /MSE hall/-д зохион байгуулах ба санхүү, үнэт цаасны зах зээлд олон жил ажиллаж буй мэргэжлийн байгууллагын удирдлага, мэргэжилтнүүд нийт 12 цагийн сургалтыг удирдан явуулж, онол, практик хослуулан зохих мэдлэг олгодгоороо онцлог, давуу талтай юм.

Хөрөнгө оруулалт, хөрөнгийн зах зээлийн зарчмыг ойлгож, технологийн дэвшлийг ашиглан Монгол хүн бүр хөрөнгө оруулагч болох боломж бүрдсэн энэ цаг үед сургалтаас системтэй мэдлэг олж авсан хэн бүхэн дотоод, гадаадын аль ч биржийн арилжаанд оролцох чадвартай  болж төгсөнө. Сургалтад хамрагдсан төгсөгчдөд сертификат олгох болно.

Төлбөр: 180,000 төгрөг

Төлбөрийг Голомт банкны MN09 0015 00 1105021404 тоот МХБ-ийн дансанд байршуулна.

Бүртгүүлэх холбоос https://mse.mn/knowledge#lesson

Лавлах утас: 11-313-747 /3112/

Цахим шуудан: info@mse.mn

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ