• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

53945.82

( 1039.08 1.96% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 53945.82 1039.08
MSE A Индекс 20794.14 399.57
MSE B Индекс 14004.61 -128.13

Мэдээ мэдээлэл

ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН АНХАН ШАТНЫ МЭДЛЭГ ОЛГОХ СУРГАЛТЫН 8 ДУГААР САРЫН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ

2026-07-28 11:39:36

Сургалтыг 2026 оны 8 дугаар сарын 5, 6, 7-ны өдрүүдэд биржийн сургалт мэдээллийн төв /MSE hall/-д зохион байгуулна.

7 ДУГААР САРЫН 27-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-07-27 17:27:49

Энэ өдөр нийт 94,012,788,572 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

“МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ” ХК 2026 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН САНХҮҮ, ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАНГАА ТАНИЛЦУУЛЛАА

2026-07-27 15:34:47

2026 онд МХБ-ийн хувьцааны ханш өмнөх оны мөн үеэс ₮102.81 буюу 38.73 хувиар өсч, нэгж хувьцаа 368.29 төгрөгт хүрч хаагдсан байна.

Мэдээ мэдээлэл

7 ДУГААР САРЫН 28-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-07-28 15:32:55

2026 оны 7 дугаар сарын 28-ний өдөр энгийн арилжаагаар 44 хувьцаат компанийн 606,932,501 төгрөгийн үнийн дүн бүхий 1,164,084 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 12 компанийн хувьцааны ханш өсч, 25 компанийн хувьцааны ханш буурсан бол 7 компанийн ханш тогтвортой байлаа.

Үүнээс Таван толгой ХК (TTL +9.27%), Монложистикс Холдинг ХК (MLG +3.44%), Булигаар ХК (MBG +2.70%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Женко тур бюро ХК (JTB -7.38%), Хархорин ХК (HHN -6.25%), Махимпекс ХК (MMX -6.22%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар: 

  • Хөрөнгө оруулалтын 3 сангийн нийт 19,280 ширхэг нэгж эрх 16,967,812 төгрөгөөр,

  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 219 ширхэг үнэт цаас 21,900,160 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.  

Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаагаар:

  • "Энержи Ресурс" ХХК-ийн багц 12,800 тонн Баяжуулсан коксжих нүүрс 12,864,000 юань буюу 6,826,796,160 төгрөгөөр,

  • "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн багц 32,000 тонн 1/3 коксжих нүүрс 4,662,400 ам.доллар буюу 16,746,315,072 төгрөгөөр,

  • "Эрдэнэс критикал минералс" (Монголросцветмет) ТӨҮГ-ын багц 6,600 тонн 52%-ийн агууламжтай төмрийн хүдэр 481,800 ам.доллар буюу 1,730,519,604 төгрөгөөр,

  • "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 10 багц 64,000 тонн Баяжуулсан коксжих чанаргүй нүүрс 4,371,200 ам.доллар буюу 15,700,388,736 төгрөгөөр,

  • "Энержи Ресурс" ХХК-ийн багц 19,200 тонн Баяжуулсан дунд зэрэг үнстэй, хагас хатуу коксжих нүүрс 8,832,000 юань буюу 4,687,054,080 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.

Энэ өдөр нийт 46,336,874,125 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

ТOП-20 индекс 1.96%-иар өсч, 53,945.82 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 13,863,851,817,338 төгрөг боллоо. 

  • Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү. 

  • Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ