2026 оны 8 дугаар сарын 10-ны өдөр энгийн арилжаагаар 52 хувьцаат компанийн 355,739,985 төгрөгийн үнийн дүн бүхий 708,305 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 27 компанийн хувьцааны ханш өсч, 16 компанийн хувьцааны ханш буурсан бол 9 компанийн ханш тогтвортой байлаа.
Үүнээс Хөвсгөл алтан дуулга ХК (ADU +14.75%), Ард инвестмент групп ХК (AIG +13.91%), Мерекс ХК (MRX+12.00%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Авто импекс ХК (AOI -14.97%), Хүрд XK (HRD -13.03%), Шарын гол ХК (SHG -10.00%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.
Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар:
-
Хөрөнгө оруулалтын 3 сангийн 11,416 ширхэг нэгж эрх 3,408,122.29 төгрөгөөр,
-
Хөрөнгөөр баталгаажсан 8 ширхэг үнэт цаас 600,000.00 төгрөгөөр,
-
Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 93 ширхэг үнэт цаас 9,300,000.00 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.
Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаагаар:
-
"Энержи Ресурс" ХХК-ийн 3 багц 19,200 тонн Баяжуулсан дунд зэрэг үнстэй, хагас хатуу коксжих нүүрс 9,024,000 юань буюу 4,806,723,840 төгрөгөөр,
-
"Эрдэнэс критикал минералс" ТӨҮГ /Монголросцветмет ТӨҮГ/-ийн 2 багц 6,600 тонн 52% -ийн агууламжтай төмрийн хүдэр 468,600 ам доллар буюу 1,684,087,482 төгрөгөөр,
-
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 10 багц 64,000 тонн Баяжуулсан сул коксжих нүүрс 9,120,000 ам доллар буюу 32,776,094,400 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.
Энэ өдөр нийт 39,635,953,829 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.
ТOП-20 индекс +0.38%-иар өсч, 55,052.46 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 14,059,439,507,743 төгрөг боллоо.
-
Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.
-
Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ



