• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

55148.41

( 95.95 0.17% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 55148.41 95.95
MSE A Индекс 21078.77 -21.92
MSE B Индекс 14872.44 29.63

Мэдээ мэдээлэл

8 ДУГААР САРЫН 3-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-08-03 16:17:05

Энэ өдөр нийт 12,884,505,354 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

ДОЛОО ХОНОГИЙН АРИЛЖААНЫ ТОЙМ МЭДЭЭ

2026-07-31 16:44:23

Энэ 7 хоногт нийт 413,546,651,828.18 төгрөгийн арилжаа хийсэн байна.

7 ДУГААР САРЫН 31-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-07-31 16:19:42

Энэ өдөр нийт 103,477,442,553 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

Мэдээ мэдээлэл

8 ДУГААР САРЫН 11-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-08-11 16:06:20

2026 оны 8 дугаар сарын 11-ний өдөр энгийн арилжаагаар 47 хувьцаат компанийн 716,444,273 төгрөгийн үнийн дүн бүхий 1,193,202 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 24 компанийн хувьцааны ханш өсч, 20 компанийн хувьцааны ханш буурсан бол 7 компанийн ханш тогтвортой байлаа.

Үүнээс Эм Жи Эл Акуа ХК (MGLA+7.32%), Сэндли ББСБ ХК (SEND+5.74%), Крипто Үндэстэн ХК (CNF+3.45%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Их барилга ХК (IBA -15.00%), Ард инвестмент групп ХК (AIG -12.78%), Монгол алт ХК (ERS -6.81%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар: 

  • Хөрөнгө оруулалтын 3 сангийн 15,025 ширхэг нэгж эрх 7,531,627.66 төгрөгөөр,

  • Хөрөнгөөр баталгаажсан 37 ширхэг үнэт цаас 2,775,000.00 төгрөгөөр,

  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар ширхэг үнэт цаас 100,000.00 төгрөгөөр,

  • Багцын арилжаагаар 844,595 ширхэг үнэт цаас 250,000,120.00 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.  

Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаагаар:

  • "Энержи Ресурс" ХХК-ийн багц 12,800 тонн Баяжуулсан коксжих нүүрс 13,568,000 юань буюу 7,228,487,680 төгрөгөөр,

  • "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 10 багц 64,000 тонн Баяжуулсан коксжих чанаргүй нүүрс 4,441,600 ам доллар буюу 15,960,711,936 төгрөгөөр,

  • "Эрдэнэс критикал минералс" ТӨҮГ /Монголросцветмет ТӨҮГ/-ийн багц 19,800 тонн 65% -ийн агууламжтай төмрийн баяжмал 1,752,300 ам доллар буюу 6,296,819,958 төгрөгөөр,

  • "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 20 багц 128,000 тонн Эрчим хүчний нүүрс /Битумт, үл барьцалдах нүүрс/ 7,475,200 ам доллар буюу 26,861,832,192 төгрөгөөр,

  • "Энержи Ресурс" ХХК-ийн багц 19,200 тонн Баяжуулсан дунд зэрэг үнстэй хагас хатуу коксжих нүүрс 9,696,000 юань буюу 5,165,640,960 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.

Энэ өдөр нийт 62,490,343,746 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

ТOП-20 индекс +0.17%-иар өсч, 55,148.41 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 14,051,147,078,647 төгрөг боллоо. 

  • Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү. 

  • Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ