2026 оны 8 дугаар сарын 12-ны өдөр энгийн арилжаагаар 54 хувьцаат компанийн 372,413,687 төгрөгийн үнийн дүн бүхий 653,031 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 24 компанийн хувьцааны ханш өсч, 20 компанийн хувьцааны ханш буурсан бол 10 компанийн ханш тогтвортой байлаа.
Үүнээс Тэнгэрлиг медиа групп ХК (TNGR+13.33%), Крипто Үндэстэн ХК (CNF+13.20%), Ард санхүүгийн нэгдэл ХК (AARD+3.94%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Шивээ овоо ХК (SHV -11.54%), Оллоо ХК (OLL -8.94%), Монгол шуудан ХК (MNP -8.19%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.
Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар:
-
Хөрөнгө оруулалтын 3 сангийн 4,647 ширхэг нэгж эрх 3,246,967.82 төгрөгөөр,
-
Хөрөнгөөр баталгаажсан 1,428 ширхэг үнэт цаас 110,071,040.00 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.
Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаагаар:
-
"Энержи Ресурс" ХХК-ийн 2 багц 12,800 тонн Баяжуулсан коксжих нүүрс 14,080,000 юань буюу 7,501,824,000 төгрөгөөр,
-
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 10 багц 64,000 тонн Баяжуулсан сул коксжих нүүрс 9,184,000 ам доллар буюу 33,015,653,440 төгрөгөөр,
-
"Эрдэнэс критикал минералс" ТӨҮГ /Монголросцветмет ТӨҮГ/-ийн 2 багц 6,600 тонн 52% -ийн агууламжтай төмрийн хүдэр 468,600 ам доллар буюу 1,684,574,826 төгрөгөөр,
-
"Монголын Алт (МАК)" ХХК-ийн 4 багц 25,600 тонн 1/3 коксжих нүүрс 13,312,000 юань буюу 7,092,633,600 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.
Энэ өдөр нийт 49,780,417,561 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.
ТOП-20 индекс +0.13%-иар өсч, 55,219.99 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 14,042,153,134,560 төгрөг боллоо.
-
Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.
-
Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ



