• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

57861.73

( 46.88 0.08% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 57861.73 46.88
MSE A Индекс 22265.54 20.09
MSE B Индекс 15162.16 80.59

Мэдээ мэдээлэл

ДОЛОО ХОНОГИЙН АРИЛЖААНЫ ТОЙМ МЭДЭЭ

2026-08-28 15:29:20

Энэ 7 хоногт нийт 678,410,407,337 төгрөгийн арилжаа хийсэн байна.

8 ДУГААР САРЫН 28-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-08-28 15:04:58

Энэ өдөр нийт 69,845,441,391 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

“МОЛИБДЕНЫ БАЯЖМАЛЫН АРИЛЖААНЫ ГЭРЭЭНИЙ СТАНДАРТ ТОГТООХ, МӨРДҮҮЛЭХ ЖУРАМ”-ЫГ ШИНЭЭР БАТАЛЖ, УУБ-НИЙ АРИЛЖААНЫ ХОЛБОГДОХ ЖУРМУУДАД НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛЛАА

2026-08-28 14:21:30

Санхүүгийн зохицуулах хороо нь 2026 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 320 дугаар тогтоолоор дараах журмуудыг үйл ажиллагаандаа дагаж мөрдүүлэхийг зөвшөөрлөө.

Мэдээ мэдээлэл

МЭНДЧИЛГЭЭ

2026-08-28 11:55:23

Эрхэм хүндэт хөрөнгө оруулагчид, үнэт цаас гаргагч, зах зээлийн мэргэжлийн оролцогчид болон харилцагч та бүхэндээ Монгол Улсад үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаа эхэлсний 31 жилийн ойн мэнд дэвшүүлье!

Өнгөрсөн 31 жилийн хугацаанд Монголын хөрөнгийн бирж нь Монгол Улсын санхүүгийн зах зээлийн нэгэн чухал тулгуур болж, иргэд, аж ахуйн нэгж, төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудыг хөрөнгө оруулагч, санхүүжилт шаардлагатай бизнесүүдтэй холбосон зах зээлийн дэд бүтцийг тасралтгүй хөгжүүлж ирлээ. Энэ хугацаанд хуримтлуулсан туршлага, бий болгосон тогтолцоо нь хөрөнгийн зах зээлийг шинэ шатанд гаргах бат суурь болсон.

Өнөөдөр бид уламжлалт үнэт цаасны арилжаанаас гадна шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ, технологийн шийдлийг нэвтрүүлж, зах зээлийн хөрвөх чадвар, хүртээмж, ил тод байдлыг нэмэгдүүлэх, дотоодын болон гадаадын хөрөнгө оруулагчдын оролцоог өргөжүүлэх зорилт тавин ажиллаж байна.

Цаашид хөрөнгийн зах зээлээ бүс нутагт өрсөлдөхүйц, олон улсын жишигт нийцсэн зах зээл болгон хөгжүүлэхэд төр, зохицуулагч байгууллага, мэргэжлийн оролцогчид, үнэт цаас гаргагчид, хөрөнгө оруулагчид Та бүхний итгэлцэл, хамтын ажиллагаа хамгийн чухал байх болно.

Монголын хөрөнгийн зах зээлийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж ирсэн үе үеийн ахмад мэргэжилтнүүд, нийт хамтран ажиллагчид, хөрөнгө оруулагчид, зах зээлийн оролцогч Та бүхэндээ талархал илэрхийлье.

Та бүхний ажил үйлс өөдрөг, хөрөнгө оруулалт тань өгөөжтэй, хамтын зорилго бүхэн амжилтаар дүүрэн байх болтугай.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ