• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

57861.73

( 46.88 0.08% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 57861.73 46.88
MSE A Индекс 22265.54 20.09
MSE B Индекс 15162.16 80.59

Мэдээ мэдээлэл

ДОЛОО ХОНОГИЙН АРИЛЖААНЫ ТОЙМ МЭДЭЭ

2026-08-28 15:29:20

Энэ 7 хоногт нийт 678,410,407,337 төгрөгийн арилжаа хийсэн байна.

8 ДУГААР САРЫН 28-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-08-28 15:04:58

Энэ өдөр нийт 69,845,441,391 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

“МОЛИБДЕНЫ БАЯЖМАЛЫН АРИЛЖААНЫ ГЭРЭЭНИЙ СТАНДАРТ ТОГТООХ, МӨРДҮҮЛЭХ ЖУРАМ”-ЫГ ШИНЭЭР БАТАЛЖ, УУБ-НИЙ АРИЛЖААНЫ ХОЛБОГДОХ ЖУРМУУДАД НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛЛАА

2026-08-28 14:21:30

Санхүүгийн зохицуулах хороо нь 2026 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 320 дугаар тогтоолоор дараах журмуудыг үйл ажиллагаандаа дагаж мөрдүүлэхийг зөвшөөрлөө.

Мэдээ мэдээлэл

ЗГДҮЦ-НЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА 2026 ОНЫ 9 ДҮГЭЭР САРЫН 2-НЫ ӨДӨР ЯВАГДАНА

2026-08-28 17:09:43

"Монголын хөрөнгийн бирж" ХК-ийн Гүйцэтгэх захирлын Засгийн газрын үнэт цаас бүртгэх тухай 2026 оны 8 дугаар сарын 28-ний өдрийн А/394, А/395 дугаар тушаалаар Засгийн газрын хямдруулалттай 52 долоо хоног, купонтой 2 жилийн хугацаатай дотоод үнэт цаасыг Монголын хөрөнгийн биржийн үнэт цаасны бүртгэлд бүртгэлээ.

Анхдагч зах зээлийн арилжааг 2026 оны 9 дүгээр сарын 2-ны өдрийн 10:00 цагт зохион байгуулах ба нэг бүр нь 100,000 төгрөгийн нэрлэсэн үнэтэй, 50,000 ширхэг хямдруулалттай, купонтой ЗГДҮЦ-ыг тус тус олон нийтэд санал болгож, нийт 10.0 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлэх ба хөрөнгө оруулагч та бүхэн анхдагч болон хоёрдогч зах зээлийн арилжаанд өөрийн харилцдаг үнэт цаасны компаниар дамжуулан оролцоно уу.

  • Үнэт цаасны арилжааны мэдэгдэлтэй энд дарж танилцана уу.

  • Засгийн газрын дотоод үнэт цаасны арилжааны талаарх дэлгэрэнгүй инфографик мэдээлэлтэй энд дарж танилцана уу.  

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ