• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

57996.86

( 135.13 0.23% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 57996.86 135.13
MSE A Индекс 22360.21 94.67
MSE B Индекс 15173.56 11.4

Мэдээ мэдээлэл

ЗГДҮЦ-НЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА 2026 ОНЫ 9 ДҮГЭЭР САРЫН 2-НЫ ӨДӨР ЯВАГДАНА

2026-08-28 17:09:43

Хөрөнгө оруулагч та бүхэн анхдагч болон хоёрдогч зах зээлийн арилжаанд өөрийн харилцдаг үнэт цаасны компаниар дамжуулан оролцоно уу.

ДОЛОО ХОНОГИЙН АРИЛЖААНЫ ТОЙМ МЭДЭЭ

2026-08-28 15:29:20

Энэ 7 хоногт нийт 678,410,407,337 төгрөгийн арилжаа хийсэн байна.

8 ДУГААР САРЫН 28-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-08-28 15:04:58

Энэ өдөр нийт 69,845,441,391 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

Мэдээ мэдээлэл

“АПУ” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨЛ БИРЖИД ЗОЧИЛЛОО

2026-08-31 09:56:42

Монголын хөрөнгийн биржийн I дүгээр ангилалд бүртгэлтэй “АПУ” ХК-ийн төлөөлөл биржид зочлон, биржийн үйл ажиллагаатай танилцлаа.

“АПУ” ХК нь ажилтан бүр өөрийн хөдөлмөрөөр бүтээж буй үнэ цэнийн өсөлт, өгөөжөөс хувьцаа эзэмшигчийн хувиар хүртэх боломжтой байх үзэл баримтлалыг байгууллагын соёлынхоо чухал хэсэг болгон хөгжүүлж иржээ.

Энэ хүрээнд Төлөөлөн Удирдах Зөвлөлийн шийдвэрийн дагуу 2024 онд Шунхлай группийн 8,000 гаруй ажилтанд компанийн хувьцаа эзэмшүүлснээр өнгөрсөн хугацаанд ажилтан, хувьцаа эзэмшигч, компанийн урт хугацааны зорилго нэг цэгт огтлолцож, хамтын өсөлт, хамтын үнэ цэнийн зарчим улам бүр бэхжсэн гэж дүгнэсэн байна.

Ийнхүү компанийн хувьцаа эзэмшигчдийн тоо 39,654 хүрсэн нь компанийн бүх цаг үеийн дээд түвшний үзүүлэлт бөгөөд урт хугацааны өсөлт, тогтвортой хөгжил, олон нийтэд нээлттэй компанийн засаглалд хөрөнгө оруулагчдын итгэл улам бүр нэмэгдэж буйн илэрхийлэл болжээ.

Түүнчлэн “АПУ” ХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 2026 оны наймдугаар сарын 18-ны өдрийн 26/10 тоот тогтоолоор 2026 оны нэгдүгээр хагас жилийн санхүүгийн үр дүнг харгалзан нэгж хувьцаанд 80 төгрөгийн ногдол ашиг хуваарилахаар шийдвэрлэсэн байна.

“АПУ” ХК цаашид ч олон нийтэд нээлттэй компанийн хувьд ил тод, хариуцлагатай засаглалыг бэхжүүлж, ажилтан, хөрөнгө оруулагч, хувьцаа эзэмшигчидтэйгээ хамтран урт хугацааны тогтвортой үнэ цэнийг бүтээж, Монголд бүтээсэн брэндүүдийг дэлхийн хэрэглэгчдэд хүргэх зорилгын төлөө зорин ажиллаж буйгаа ийнхүү илэрхийлсэн.

"Монголын хөрөнгийн бирж" ХК-ийн МОНХА-ны ахлах мэргэжилтэн П.Нямдорж энэ үеэр Хөрөнгө оруулалт, хөрөнгийн зах зээлийн үндсэн ойлголт өгөх сургалт, мэдээллийг хүргэсэн юм.

           

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ