• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

62699.48

( -31.92 -0.05% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 62699.48 -31.92
MSE A Индекс 24261.9 -15.11
MSE B Индекс 15295.66 -31.51

Мэдээ мэдээлэл

9 ДҮГЭЭР САРЫН 9-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-09-09 17:37:41

Энэ өдөр нийт 183,172,993,468 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

"DBM БОНД" ӨРИЙН ХЭРЭГСЛИЙН 1-Р ТРАНЧИЙН АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖААНЫ ЗАХИАЛГА ХААГДЛАА

2026-09-09 14:08:53

Анхдагч зах зээлийн арилжааны үр дүнд нийт 100,000,000,000 төгрөгийн үнийн дүн бүхий 1,000,000 ширхэг өрийн хэрэгсэлд 6 хөрөнгө оруулагчийн 6 захиалга биелж, тус өрийн хэрэгслийн жигнэсэн дундаж хүү 11.0 хувиар тогтлоо.

9 ДҮГЭЭР САРЫН 8-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-09-08 14:51:06

Энэ өдөр нийт 97,561,564,039 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

Мэдээ мэдээлэл

"ТАЛХ ЧИХЭР" ХК 2017 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН ТАЙЛАНГАА ТАНИЛЦУУЛЛАА

2017-08-18 11:51:48

Монголын хөрөнгийн биржийн 1-р ангилалд бүртгэлтэй "Талх Чихэр" ХК хагас жилийн санхүү, үйл ажиллагааны тайлангаа Монголын хөрөнгийн бирж дээр 2017 оны 8 дугаар сарын 17-ны өдөр олон нийтэд нээлттэй танилцууллаа. 

"Талх Чихэр" ХК нь борлуулалтын 3,000 гаруй цэгтэй бөгөөд хэрэглэгч үйлчлүүлэгчиддээ 20 гаруй нэр төрлийн талх, 30 гаруй нэр төрлийн нарийн боов,  20 гаруй төрлийн бялуу болон бэйкери зэрэг бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Тус компани нь дэлхийн техник, технологийн дэвшлийг үйлдвэртээ бүрэн хэрэгжүүлэх зорилт тавьж, Олон улсын чанарын удирдлагын тогтолцооны ISO 9001, лабораторийн ISO17025,  хүнсний аюулгүй байдлын ISO22000 стандартуудыг хангаж, чанарыг эрхэм болгон ажиллаж байгаагийн зэрэгцээ Монгол улсад цор ганц дэвшилтэт технологи бүхий J4 Давхар шугам, Итали улсын  гурилын систем болон силосыг үйлдвэрлэлдээ нэвтрүүлсэн байна. 

Санхүүгийн үр дүнгийн хувьд 2017 оны эхний хагас жилд нийт 675.7 сая төгрөгийн цэвэр ашигтай ажилласан нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 1.4 хувиар өссөн үзүүлэлттэй байна. 

"Талх чихэр" ХК-ийн олон нийтэд нээлттэй танилцуулсан тайланг бүрэн эхээр нь эндээс үзнэ үү. 

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ