• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

47855.25

( -105.81 -0.22% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 47855.25 -105.81
MSE A Индекс 18287.86 -12.96
MSE B Индекс 15240.4 -5.99

Мэдээ мэдээлэл

УУЛ УУРХАЙН БҮТЭЭГДЭХҮҮН ХУДАЛДАН АВАГЧДЫН АНХААРАЛД

2024-09-27 10:35:40

“Гэрээний хугацаа дуусахад аль нэг талаас цуцлах санал гаргаагүй бол дахин 1 жилээр сунгагдсанд тооцно” гэж заасны дагуу гэрээний хугацаа дахин 1 жилээр сунгагдсаныг мэдэгдэж байна.

09-Р САРЫН 26-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-09-26 15:14:50

Энэ өдөр нийт 33,477,170,055 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

“ЭРДЭНЭТ ИНВЕСТ” ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН САНГИЙН ГИШҮҮДИЙН АНХААРАЛД

2024-09-26 10:44:31

“Эрдэнэт Инвест” хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрх эзэмшигчдийн хурлын товыг жич мэдэгдэх болно.

Мэдээ мэдээлэл

“БӨХӨГ” ХК-ИЙН 92 ХУВИЙГ ЭЗЭМШИГЧ ТАЛААС БУСАД ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ӨМЧЛӨЛД БАЙГАА ХУВЬЦААГ ХУДАЛДАН АВАХ САНАЛЫГ СЗХ ЗӨВШӨӨРЛӨӨ

2012-12-18 08:59:16
      "Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай" хуулийн 6.1.1, 6.2.2, "Компанийн тухай" хуулийн 57.1, "Үнэт цаасны зах зээлийн тухай" хуулийн 11.2, 34.1.8, Санхүүгийн зохицуулах хорооны “Хувьцаат компанийн хувьцааг заавал болон сайн дурын үндсэн дээр худалдан авах санал гаргах ажиллагааны журам”-ын 2.1 дэх хэсгийг тус тус үндэслэн Санхүүгийн зохицуулах хорооноос “Бөхөг” ХК (MSE :BHG)-ийн нийт гаргасан 457,293 ширхэг хувьцааны 92 хувь буюу 420,718 ширхэг хувьцааг эзэмшигч нэгдмэл сонирхолтой этгээд болох Ц.Чанцал, Ц.Ганцэцэг, Э.Гэрэлт-Од нараас тус хувьцаат компанийн бусад хувьцаа эзэмшигчдийн өмчлөлд байгаа нийт хувьцааны 8 хувь буюу 36,575 ширхэг хувьцааг нэг бүрийг нь 2837 /хоёр мянга найман зуун гучин долоо/ төгрөгөөс доошгүй үнээр худалдан авах санал гаргасныг зөвшөөрч хүчинтэй байх хугацааг 2012 оны 12 дугаар сарын 12-ны өдрөөс эхлэн ажлын 60 хоног байхаар тогтоол гаргав.

“Бөхөг” ХК (MSE :BHG)-ийн тухай:

Хаяг: Улаанбаатар, Хан-уул дуурэг, Туул тосгон
Утас: 976-11-70140004, 976-11-452693
Факс: 452693 ,70140004
Захирлын нэр: Амарбаяр
МХБ-д бүртгүүлсэн огноо:1992-06-08
Хаалтын ханш: 2875
Хувьцааны төрөл: Энгийн
Үйл ажиллагааны чиглэл: Аж үйлдвэр

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ
Мэдээллийн Алба