• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

54507.06

( 327.89 0.61% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 54507.06 327.89
MSE A Индекс 20723.08 57.62
MSE B Индекс 14149.16 -6.59

Мэдээ мэдээлэл

12-Р САРЫН 26-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-12-26 15:21:08

Энэ өдөр нийт 94,349,926,659 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

“МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ” ХК 2025 ОНЫ 12 ДУГААР САРЫН 29-НИЙ ӨДӨР АМАРНА

2025-12-26 11:07:11

Монгол Улсын “Бүх нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай” хуулийн дагуу тухайн өдөр ажиллахгүй тул үнэт цаасны арилжаа болон уул уурхайн бүтээгдэхүүний арилжаа явагдахгүй болохыг мэдэгдье. 

12-Р САРЫН 25-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-12-25 16:06:48

Энэ өдөр нийт 37,727,259,326 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

Мэдээ мэдээлэл

“ТАВАН ТОЛГОЙ” ХК 2018 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН САНХҮҮ, ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАНГАА ТАНИЛЦУУЛЛАА

2018-08-10 17:29:32

Монголын хөрөнгийн биржийн 1-р ангилалд бүртгэлтэй "Таван толгой" ХК нь 2018 оны эхний хагас жилийн санхүү, үйл ажиллагааны тайлангаа Монголын хөрөнгийн бирж дээр 2018 оны 8 дугаар сарын 13-ны өдөр олон нийтэд нээлттэй танилцууллаа.

2018 оны эхний хагас жилд "Таван толгой" ХК-ийн цэвэр борлуулалтын орлого өмнөх оны мөн үетэй харьцуулахад 64 хувь буурч, 90.5 тэрбум төгрөгт, цэвэр ашгийн хэмжээ 66 буурч, 19.3 тэрбум төгрөгт тус тус хүрсэн үзүүлэлттэй байна.

Компани нь 2018 онд 4 сая тн нүүрс олборлон борлуулах төлөвлөгөөтэй байсан боловч 2018 оны 5 сараас хойш Сангийн яам болон мэргэжлийн хяналтын байгууллагаас шалгалт хийж, борлуулалтын үйл ажиллагааг 2 сарын хугацаатай зогсоосон байна. Нүүрсний ханш өндөр өсөлттэй байгаа одоо үед борлуулалтын үйл ажиллагааг зогсоосон нь компанид төдийгүй улсад нэн хохиролтой байгаа тул үүссэн асуудлыг яаралтай шийдвэрлэж, үйл ажиллагааны хязгаарлалтыг зогсоох талаар идэвхтэй ажиллаж байгаа талаар компанийн удирдлагын зүгээс тайлбарлалаа.  

"Таван толгой" ХК-ийн олон нийтэд нээлттэй танилцуулсан тайланг бүрэн эхээр нь Энд дарж үзнэ үү. 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ