• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

50312.7

( -97.11 -0.19% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 50312.7 -97.11
MSE A Индекс 19214.61 -40.98
MSE B Индекс 14238.3 -47.79

Мэдээ мэдээлэл

"БИЧИЛ ЭЙ БИ ЭС ЛОЯАЛТИ ТЗК" ХХК-ИЙН ГАРГАСАН "БИЧИЛ 3.0" ХБҮЦ-ИЙГ БИРЖИЙН ҮНЭТ ЦААСЫГ БҮРТГЭЛЭЭС ХАСЛАА

2026-04-14 14:59:16

Тус компанийн 5012 /BGFL/ кодтой 200,000 ширхэг хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны хугацаа дуусч, төлбөр бүрэн төлөгдсөн тул "Монголын хөрөнгийн бирж" ХК-ийн үнэт цаасны бүртгэлээс хаслаа.

4-Р САРЫН 13-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-04-13 15:37:09

Энэ өдөр нийт 9,907,648,322 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН АНХАН ШАТНЫ МЭДЛЭГ ОЛГОХ 4 ДҮГЭЭР САРЫН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2026-04-10 18:34:04

Биржийн Бизнес хөгжлийн газрын захирал Т.Хаш-Эрдэнэ суралцагчдад баяр хүргэж амжилт хүсээд, сертификатийг гардуулсан юм.

Мэдээ мэдээлэл

“АЙ ТҮҮЛС” ХК 2018 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН САНХҮҮ, ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАНГАА ТАНИЛЦУУЛЛАА

2018-08-13 17:18:08

Монголын хөрөнгийн биржийн 2-р ангилалд бүртгэлтэй, мэдээлэл технологийн "Ай түүлс" ХК нь 2018 оны эхний хагас жилийн санхүү, үйл ажиллагааны тайлангаа Монголын хөрөнгийн бирж дээр 2018 оны 8 дугаар сарын 13-ны өдөр олон нийтэд нээлттэй танилцууллаа.

2018 оны эхний хагас жилд "Ай түүлс" ХК-ийн нийт борлуулалтын орлого өмнөх оны мөн үетэй харьцуулахад  39.4 хувиар өсч, 439.3 сая төгрөгт, цэвэр ашгийн хэмжээ 3 дахин өсч өсч, 62.4 сая төгрөгт тус тус хүрсэн үзүүлэлттэй байна.

Компани нь тайлант хугацаанд төрийн мэдээллийн ХУР системийг хувийн хэвшлийн байгууллагуудад хүргэхэд хамтран ажилласны зэрэгцээ Япон улсад блокчэйн технологид суурилсан үйлчилгээ, крипто валют олборлох үйлчилгээг үзүүлэхээр болсон байна. Цаашид, үнэт цаасны танилцуулганд тусгасны дагуу хувьцаа эзэмшигчдээс татан төвлөрүүлсэн хөрөнгөөр модуляр дата төвийг ашиглалтанд оруулж, блокчэйн дата төвийн цогц үйлчилгээ эрхлэх, олон улсын чанарын ISO 9001, ISO 27001 стандартад нийцсэн үйлчилгээг төрийн болон хувийн хэвшлийн ААН-үүдэд хүргэх зэрэг зорилтууд тавин ажиллаж байгааг компанийн зүгээс мэдээллээ. 

"Ай түүлс" ХК-ийн олон нийтэд нээлттэй танилцуулсан тайланг бүрэн эхээр нь Энд дарж үзнэ үү. 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ