• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

49125.12

( -919.62 -1.84% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 49125.12 -919.62
MSE A Индекс 19087.74 -341.09
MSE B Индекс 14269.99 -126.57

Мэдээ мэдээлэл

"ПРЕМИУМ НЭКСУС" ХК-ИЙН ХУВЬЦААГ ЭРГҮҮЛЭН ХУДАЛДАН АВАХЫГ ШААРДАХ ЭРХИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХЭЭР ШИЙДВЭРЛЭЛЭЭ

2025-11-07 16:46:46

Хувьцаагаа эргүүлэн худалдах хүсэлтэй хувьцаа эзэмшигчдийн хүсэлтийг 2025 оны 11-р сарын 10-ны өдрөөс 2025 оны 12-р сарын 23-ны өдрийг дуустал хүлээн авна.

11-Р САРЫН 07-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-11-07 15:59:44

Энэ өдөр нийт 20,166,126,894 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

“УЛААНБААТАР ИМПАТИ” СУРГУУЛИЙН АХЛАХ АНГИЙН СУРАГЧИД БИРЖИД ЗОЧИЛЛОО

2025-11-07 14:08:12

Бирж нь их, дээд сургуулийн мэргэжлийн ангийн оюутнууд, ЕСБ-ийн ахлах ангийн сурагчдад санхүү, хөрөнгийн зах зээлийн чиглэлээр сургалт, мэдээллүүдийг өгч, орон нутгийн ард иргэдэд зориулсан кампанит ажлуудыг ч өрнүүлсээр байна.

Мэдээ мэдээлэл

"ИНВЕСКОР ББСБ" ХК-ИЙН ҮНЭТ ЦААСНЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН ХУВААРИЛАЛТЫН ТӨЛӨВЛӨГӨӨ

2019-05-22 15:29:26

Монголын хөрөнгийн биржийн 3-р ангилалд шинээр бүртгэгдсэн, банк бус санхүүгийн үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг "Инвескор ББСБ" ХК нь нийт хувьцааныхаа 15 хувийг олон нийтэд болон стратегийн хөрөнгө оруулагч нарт санал болгон Монголын хөрөнгийн биржийн "Үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжааны журам"-ын захиалгын бүртгэлийн аргаар худалдахаар үнэт цаасны сурталчилгаагаа эхлүүлээд байгаа билээ. 

Тус компани санал болгон худалдах хувьцааны 85 хувь буюу 9.1 сая ширхгийг тус бүрийг нь 1650-1750 төгрөгөөр стратегийн хөрөнгө оруулагчдад, үлдсэн 15 хувь буюу 1.6 сая ширхгийг тус бүрийг нь 1550-1650 төгрөгөөр нийтэд санал болгон худалдах замаар нийт 17.6-18.7 тэрбум төгрөг татан төвлөрүүлэхээр төлөвлөж байна.

Үнэт цаасны анхдагч зах зээлийн захиалгыг Монголын хөрөнгийн биржийн гишүүн үнэт цаасны компаниудаар дамжуулан 2019 оны 5 дугаар сарын 22-нөөс 5 дугаар сарын 29-ний өдрүүдэд 17:00 хүртэл, 5 дугаар сарын 30-ны өдөр 15:00 цаг хүртэл Монголын хөрөнгийн биржийн анхдагч зах зээлийн арилжааны системээр хүлээн авна.

Олон нийтээс ирүүлсэн захиалгын тоонд үндэслэн хувьцааны арилжих үнийг тогтоох ба тогтоосон үнэ болон түүнээс дээш үнийн түвшинд өгсөн нийт захиалгын тоонд дараах байдлаар хуваарилалт хийнэ. Үүнд: 

Захиалга өгсөн харилцагчдын тоо 1000 хүртэлх  1000-2000 хүртэлх  2000-4000 хүртэлх  4000-с дээш 
Хуваарилалт  500,000 төгрөг хүртэлх захиалгыг 100% биелүүлж, илүү гарсан мөнгөн дүнд хувь тэнцүүлж, хувьцааг хуваарилна. 250,000 төгрөг хүртэлх захиалгыг 100% биелүүлж, илүү гарсан мөнгөн дүнд хувь тэнцүүлж, хувьцааг хуваарилна.  120,000 төгрөг хүртэлх захиалгыг 100% биелүүлж, илүү гарсан мөнгөн дүнд хувь тэнцүүлж, хувьцааг хуваарилна. 

70,000 төгрөг хүртэлх захиалгыг 100% биелүүлж, илүү гарсан мөнгөн дүнд хувь тэнцүүлж, хувьцааг хуваарилна. 

 

"Ти Ди Би Капитал ҮЦК" ХХК-аас ирүүлсэн хуваарилалтын төлөвлөгөөг Энд дарж үзнэ үү. 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ