• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

52605.13

( 345.26 0.66% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 52605.13 345.26
MSE A Индекс 20265.8 45.62
MSE B Индекс 14130.55 -103

Мэдээ мэдээлэл

"ХАСБАНК" ХК ХУВЬЦАА ЭРГҮҮЛЭН ХУДАЛДАЖ АВАХ ХӨТӨЛБӨРӨӨ ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙНА

2026-07-23 16:37:17

2026.07.23-ны өдрөөс 2027.07.22-ны өдрийг дуустал, нийт 7,500,000 ширхэг хүртэл хувьцааг 1,200 төгрөг хүртэл үнээр эргүүлэн худалдаж авахаар болжээ.

7 ДУГААР САРЫН 23-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-07-23 15:28:27

Энэ өдөр нийт 68,294,818,748 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

ЗГДҮЦ-НЫ ХОЁРДОГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ЭХЭЛЛЭЭ

2026-07-23 09:48:10

Тус үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаа дараах симболтойгоор өнөөдөр эхэлнэ.

Мэдээ мэдээлэл

ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН МЭРГЭЖЛИЙН БАЙГУУЛЛАГУУД ЗАХ ЗЭЭЛИЙН ТУЛГАМДСАН АСУУДЛААР СЗХ-НД ХҮСЭЛТ ХҮРГҮҮЛЛЭЭ

2019-06-19 10:22:02

Монголын хөрөнгийн зах зээлийн мэргэжлийн байгууллагуудын төлөөлөл болох "Монголын хөрөнгийн бирж" ТӨХК, "Арилжааны төлбөр тооцоо" ХХК, “Үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо” ӨЗБ хамтран, дотоодын хөрөнгийн зах зээлийг дараагийн шатанд хүргэж хөгжүүлэхэд тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлүүлэх талаар хүсэлтийг 2019 оны 6 дугаар сарын 14-ний өдөр Санхүүгийн зохицуулах хороонд хүргүүллээ.

Энэхүү хүсэлтэнд:

  • Хөрөнгө оруулагчдад арилжааны таатай орчин нөхцөл бүрдүүлэхэд чухал ач холбогдол бүхий төлбөр тооцооны дараа төлбөрт Т+2 горимд шилжих,
  • Хөрөнгийн биржид бүртгэлтэй боловч арилжааны хөрвөх чадвар сул, дансны болон зах зээлийн үнэлгээ нь хэт зөрүүтэй компаниудын үнэлгээг бодитой болгоход чиглэсэн арга хэмжээ авах,
  • Тусгай зөвшөөрөл эзэмшигчдээс төвлөрүүлдэг Санхүүгийн зохицуулах хорооны “зохицуулах үйлчилгээний хөлс”-ийг бууруулах эсвэл хөнгөлж мэргэжлийн байгууллагуудын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх зэрэг асуудлуудыг тусгасан байна. 

Ийнхүү зах зээлд тулгамдаж байгаа асуудлуудыг шийдвэрлэснээр, хөрөнгийн зах зээлийн арилжааны хэмжээ нэмэгдэх, хувьцаат компаниудын хөрвөх чадвар сайжрах, хөрөнгө оруулагчдад ээлтэй арилжааны орчин бий болох, улмаар дотоодын хөрөнгийн зах зээл олон улсын стандартад нийцэж албан ёсны олон улсын зах зээлийн зэрэглэлтэй болоход ихээхэн чухал ач холбогдолтой юм.

“МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ” ТӨХК

“АРИЛЖААНЫ ТӨЛБӨР ТООЦОО” ХХК

“МОНГОЛЫН ҮНЭТ ЦААСНЫ АРИЛЖАА ЭРХЛЭГЧДИЙН ХОЛБОО” ӨЗБ