• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

52605.13

( 345.26 0.66% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 52605.13 345.26
MSE A Индекс 20265.8 45.62
MSE B Индекс 14130.55 -103

Мэдээ мэдээлэл

"ХАСБАНК" ХК ХУВЬЦАА ЭРГҮҮЛЭН ХУДАЛДАЖ АВАХ ХӨТӨЛБӨРӨӨ ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙНА

2026-07-23 16:37:17

2026.07.23-ны өдрөөс 2027.07.22-ны өдрийг дуустал, нийт 7,500,000 ширхэг хүртэл хувьцааг 1,200 төгрөг хүртэл үнээр эргүүлэн худалдаж авахаар болжээ.

7 ДУГААР САРЫН 23-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-07-23 15:28:27

Энэ өдөр нийт 68,294,818,748 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

ЗГДҮЦ-НЫ ХОЁРДОГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ЭХЭЛЛЭЭ

2026-07-23 09:48:10

Тус үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаа дараах симболтойгоор өнөөдөр эхэлнэ.

Мэдээ мэдээлэл

“ЭМ ДАБЛЬЮ ТИ ЭС ҮЦК” ХХК БОЛОН "ФРОНТИЕР ҮЦК" ХХК-ИЙГ МХБ-ИЙН ГИШҮҮНЧЛЭЛЭЭС ХАСЛАА

2019-07-18 14:29:17

СЗХ-ны 2017 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 168 дугаар тогтоолоор үнэт цаасны зах зээлд зохицуулалттай үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөл нь цуцлагдсан “Эм Даблью Ти Эс ҮЦК” ХХК, СЗХ-ны 2019 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 81 дүгээр тогтоолоор мөн тусгай зөвшөөрөл нь цуцлагдсан "Фронтиер ҮЦК" ХХК-ийг МХБ-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2019 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 2019/05 болон 2019/06 дугаар тогтоолоор Монголын хөрөнгийн биржийн гишүүнчлэлээс тус тус хаслаа.

“Эм Даблью Ти Эс ҮЦК” ХХК-ийн харилцагчдыг СЗХ-ны 2018 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн хуралдаанаар МХБ-ийн гишүүн "Бумбат Алтай ҮЦК" ХХК-д шилжүүлж, нэмэлт төлбөр, зардал чирэгдэлгүйгээр үнэт цаасны дансаа үргэлжлүүлэн эзэмшиж, хөрөнгийн зах зээлийн харилцаанд саадгүй оролцох боломжийг бүрдүүлсэн билээ. Харин "Фронтиер ҮЦК" ХХК-ийн харилцагчийг шилжүүлэх тендер одоогоор зарлагдаагүй байгаа бөгөөд тендер зарлагдаж, СЗХ-ны холбогдох шийдвэр гарсны дараа тус компанийн харилцагчдад МХБ-ийн цахим хуудсаар шийдвэрийн тухай мэдэгдэх болно. 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ