• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

42689.83

( 272.3 0.64% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 42689.83 272.3
MSE A Индекс 16885.65 92.86
MSE B Индекс 12276.2 71.15

Мэдээ мэдээлэл

ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН АНХАН ШАТНЫ МЭДЛЭГ ОЛГОХ 4-Р САРЫН СУРГАЛТ ӨНДӨРЛӨЛӨӨ

2024-04-24 18:43:33

Сургалтын зорилго нь хөрөнгийн зах зээлд ажиллах мэргэжлийн боловсон хүчний эрэлт, хэрэгцээг хангах, олон нийтэд үнэт цаасны зах зээлийн мэдлэг олгох замаар салбарын хөгжилд тодорхой хувь нэмэр оруулахад чиглэдэг.

4-Р САРЫН 24-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-04-24 17:26:23

Энэ өдөр нийт 20,338,893,460.5 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

"МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ" ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН АНХААРАЛД

2024-04-24 16:18:49

Цахимаар оролцох боломжгүй хувьцаа эзэмшигч та "Монголын хөрөнгийн бирж" ХК-ийн байранд хүрэлцэн ирж хурлын материалтай танилцан, хурал зохион байгуулах комиссын тусламжтайгаар хуралд оролцох боломжтой.

Мэдээ мэдээлэл

"ДАРХАН НЭХИЙ” ХК 2019 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН САНХҮҮ, ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАНГАА ТАНИЛЦУУЛЛАА

2019-08-15 17:04:20

Монголын хөрөнгийн биржийн 1-р ангилалд бүртгэлтэй "Дархан Нэхий" ХК нь 2019 оны эхний хагас жилийн санхүү, үйл ажиллагааны тайлангаа Монголын хөрөнгийн бирж дээр 2019 оны 8 сарын 15-ны өдөр олон нийтэд нээлттэй танилцууллаа. Тайлант хугацаанд: 

  • Дэвсгэрийн зориулалттай үстэй боловсруулсан арьсны шугам нэмж суурилуулснаар бүтээгдэхүүний чанар сайжирснаас гадна 4000 арьс нэмж боловсруулах хүчин чадалтай болжээ. 

  • Хромын агууламжгүй, эко 100 мянган ширхэг арьсыг Европын зах зээлд экспортлох захиалга авсан байна. 

  • Ноос угаах автомат үйлдвэрийн тоног төхөөрөмжийг ашиглалтанд оруулсан байна. 

  • Тус компанийн охин компаниудын үйл ажиллагааны тухайд "Гранд Як" ХХК нь Дархан хотын төвд 12 давхар, 108 өрөө бүхий 3 одтой зочид буудлыг 2019 оны 11 сард албан ёсоор ашиглалтанд оруулахаар ажиллаж байна. Нэхий боловсруулах үйл ажиллагаа явуулдаг охин компани болох "Нэхий Таннери" ХХК нь шахмал ширний үйлдвэрийг арьс ширний салбарт анхлан нэвтрүүлэхээр ажиллаж байна. Энэхүү төслийн хүрээнд хатуу хог хаягдлыг дахин ашиглаж, эдийн засгийн эргэлтэнд оруулах замаар байгальд ээлтэй хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологийг нэвтрүүлэхээр зорьж байна. Худалдааны үйл ажиллагаа эрхлэх охин компани болох "Нэхий Трейд" ХХК нь Улаанбаатар хотын Баянзүрх дүүрэгт өөрийн нэрийн барааны шинэ салбар дэлгүүр нээхээр төлөвлөж байна.

  • "Дархан Нэхий" ХК-ийн хэмжээнд цэвэр борлуулалтын орлого өмнөх оны мөн үетэй харьцуулахад 11 хувиар буурч, 8.4 тэрбум төгрөгт хүрсэн ч компанийн зүгээс оны эцэс гэхэд борлуулалтын орлогыг өмнөх оноос 37 хувиар өсгөх зорилт тавин ажиллаж байгаа бөгөөд энэхүү зорилтын хүрээнд үйлдвэрлэлийн хүчин чадлаа өргөжүүлж, шахмал ширний шугамыг суурилуулах, шир боловсруулах явцад хаягдал болдог хуулдас, захалгааны хаягдлыг дахин боловсруулах үйлдвэрийг энэ онд багтаан ашиглалтанд оруулахаар ажиллаж байна.

  • 2014 оны 8-р сарын 15-нд эргэлтийн хөрөнгийн зориулалтаар 14 тэрбум төгрөгийн санхүүжилтийг 60 сарын хугацаатай төслийн зээлд хамрагдсан бөгөөд уг зээлийг хугацаандаа буюу 2019 оны 08-р сарын 15-нд амжилттай төлж дууссан байна.

  • Туршилтийн технологийн цехийн их засварыг хэрэгжүүлж, шинэчлэл хийн, шинэ нэр төрлийн бүтээгдэхүүн зах зээлд гаргахаар ажиллаж байгаа тухай танилцууллаа. 

"Дархан Нэхий" ХК-ийн олон нийтэд нээлттэй танилцуулсан тайланг бүрэн эхээр нь Энд дарж үзнэ үү.

     

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ