• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

52605.13

( 345.26 0.66% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 52605.13 345.26
MSE A Индекс 20265.8 45.62
MSE B Индекс 14130.55 -103

Мэдээ мэдээлэл

"ХАСБАНК" ХК ХУВЬЦАА ЭРГҮҮЛЭН ХУДАЛДАЖ АВАХ ХӨТӨЛБӨРӨӨ ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙНА

2026-07-23 16:37:17

2026.07.23-ны өдрөөс 2027.07.22-ны өдрийг дуустал, нийт 7,500,000 ширхэг хүртэл хувьцааг 1,200 төгрөг хүртэл үнээр эргүүлэн худалдаж авахаар болжээ.

7 ДУГААР САРЫН 23-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-07-23 15:28:27

Энэ өдөр нийт 68,294,818,748 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

ЗГДҮЦ-НЫ ХОЁРДОГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ЭХЭЛЛЭЭ

2026-07-23 09:48:10

Тус үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаа дараах симболтойгоор өнөөдөр эхэлнэ.

Мэдээ мэдээлэл

ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН САНГИЙН НЭГЖ ЭРХИЙН БҮРТГЭЛИЙН ЖУРМЫГ ЯАРАЛТАЙ БАТЛАМЖЛУУЛАХ ХҮСЭЛТИЙГ СЗХ-НД ХҮРГҮҮЛЛЭЭ

2019-09-09 09:32:28

Монголын хөрөнгийн зах зээл сүүлийн жилүүдэд идэвхжиж, үнэт цаас гаргагчдын тоо нэмэгдэж байгааг харгалзан зах зээлд урт хугацааны мэргэжлийн хөрөнгө оруулагчдыг бий болгох зорилгоор МХБ нь “Хамтын хаалттай хөрөнгө оруулалттай сангийн нэгж эрхийн бүртгэлийн журам”-ын төслийг боловсруулж, СЗХ, зах зээлийн оролцогчид болон олон нийтийн саналуудыг тусгаж, 2019 оны 7 дугаар сарын 09-ний өдөр СЗХ-нд  батламжлуулахаар хүргүүлсэн билээ.

Тус журмыг олон улсын стандарт болон дотоодын зах зээлийн хууль, дүрэм журмуудад нийцүүлэн боловсруулж, зах зээлийн оролцогчдын саналыг тусгаж олонтаа хэлэлцүүлсний үндсэнд СЗХ-нд хүргүүлсэн хэдий ч журам батламжлагдахгүй 2 сар гаруй хугацаа өнгөрөөд байгаа тул тус журмыг хугацаа алдалгүй батламжлуулах хүсэлтийг СЗХ-нд хүргүүллээ.

Энэхүү журам батламжлагдсанаар олон улсын биржүүдэд түгээмэл арилжигддаг бүтээгдэхүүн манай зах зээлд цоо шинээр нэвтэрч, хөрөнгө оруулагчдад эрсдлээ тараан байршуулж, багц хувьцаанд хөрөнгө оруулах боломжийг олгох төдийгүй зах зээлийг цаашид хөгжүүлэхэд нэн тулгамдаж буй хөрөнгө оруулалтын сангууд бий болох түлхүүр болох юм.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ