• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

52259.87

( 269.35 0.52% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 52259.87 269.35
MSE A Индекс 20220.18 67.6
MSE B Индекс 14233.55 -60.33

Мэдээ мэдээлэл

ЗГДҮЦ-НЫ ТӨЛБӨРИЙН ЭРГЭН ТӨЛӨЛТИЙН МЭДЭЭЛЭЛ

2026-07-21 17:30:54

1335 (ЗГХБ-Б-26-513) кодтой Засгийн газрын өрийн хэрэгслийн хугацаа дуусаж, төлбөр төлөгдсөн тул биржийн үнэт цаасны бүртгэлээс хаслаа.

ЗГДҮЦ-НЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА 2026 ОНЫ 7 ДУГААР САРЫН 22-НЫ ӨДӨР ЯВАГДАНА

2026-07-21 17:17:49

Хөрөнгө оруулагч та бүхэн анхдагч болон хоёрдогч зах зээлийн арилжаанд өөрийн харилцдаг үнэт цаасны компаниар дамжуулан оролцоно уу.

7 ДУГААР САРЫН 21-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-07-21 15:24:32

Энэ өдөр нийт 61,247,412,137 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

Мэдээ мэдээлэл

БҮРТГЭЛТЭЙ КОМПАНИУДЫН НОГДОЛ АШГИЙН ШИЙДВЭРҮҮДИЙН НЭГТГЭЛ

2020-02-20 17:37:43

Компанийн тухай хуулийн 46 дугаар зүйл, Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2.1, СЗХ-ны “Үнэт цаас гаргагчийн мэдээллийн ил тод байдлын тухай журам”-ын 1 дүгээр зүйлийн 1.3 дахь заалт, 2 дугаар зүйлийн 2.3.5 дахь заалтад тус тус заасны дагуу Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй компани нь ногдол ашиг хуваарилах эсэх шийдвэрээ жил бүрийн 2 дугаар сарын 20-ны өдрийн дотор ирүүлж, нийтэд мэдээлэх үүрэгтэй байдаг билээ.  

2020 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар бүртгэлтэй нийт 198 компаниас нэр бүхий 95 компани хууль журмын дагуу шийдвэрээ ирүүлээд байна. Эдгээр компаниудаас 29 компани нь ногдол ашиг хуваарилах, 2 компани хувьцаа эзэмшигчдийн хурлаар хэлэлцэх, харин үлдсэн 64 компани нь ногдол ашиг хуваарилахгүй тухай шийдвэр ирүүлсэн байна.

Ногдол ашгийн шийдвэрийн нэгтгэлийг Энд дарж үзнэ үү. 

Нэгтгэлийн excel хувилбарыг Энд дарж татаж авна уу.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ