• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

63412.07

( 745.13 1.19% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 63412.07 745.13
MSE A Индекс 24429.44 273.9
MSE B Индекс 15264.75 -13.33

Мэдээ мэдээлэл

9 ДҮГЭЭР САРЫН 4-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-09-04 16:40:12

Энэ өдөр нийт 429,249,740,986 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

ӨНӨӨДРИЙН АРИЛЖАА 11:00-14:00 ЦАГИЙН ХООРОНД ЯВАГДАНА

2026-09-04 09:03:07

Үнэт цаасны арилжааг 11:00-14:00 цагийн хооронд явуулах ба 10:40 минутаас opening auction call session эхлэх болсныг мэдэгдье.

9 ДҮГЭЭР САРЫН 3-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-09-03 17:27:58

Энэ өдөр нийт 81,314,726,490 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

Мэдээ мэдээлэл

"БОДЬ ДААТГАЛ" ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН АНХААРАЛД

2020-08-03 12:05:03

“Бодь Даатгал” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2020 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн № 20/04 тоот тогтоолын дагуу Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг 2020 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 11:00 цагт хуралдуулахаар болсон тул хувьцаа эзэмшигчид та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.

Хурлын тов:           2020 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 11:00 цагт

Хуралдах газар:   Улаанбаатар, Сүхбаатар дүүрэг, 6-р хороо, Бага тойруу, 14201, Novotel зочид буудал 4 давхрын хурлын танхимд

Бүртгэлийн өдөр 2020 оны 8-р сарын 17-ны өдөр

Хурлаар хэлэлцэх асуудал:

  • 2020 оны хагас жилийн үйл ажиллагаа болон санхүүгийн тайланг тайлагнах;
  • 2020 оны хоёрдугаар хагасын бизнес төлөвлөлтийг танилцуулах
  • Компанийн “Дүрэм”-ийн төслийг батлах;
  • Төлөөлөн удирдах зөвлөлийн ердийн болон хараат бус гишүүдийг сонгох;
  • Төлөөлөн удирдах зөвлөлийн төсөв батлах.

Холбоо барих утас: 70110280

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ