• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

63412.07

( 745.13 1.19% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 63412.07 745.13
MSE A Индекс 24429.44 273.9
MSE B Индекс 15264.75 -13.33

Мэдээ мэдээлэл

9 ДҮГЭЭР САРЫН 4-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-09-04 16:40:12

Энэ өдөр нийт 429,249,740,986 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

ӨНӨӨДРИЙН АРИЛЖАА 11:00-14:00 ЦАГИЙН ХООРОНД ЯВАГДАНА

2026-09-04 09:03:07

Үнэт цаасны арилжааг 11:00-14:00 цагийн хооронд явуулах ба 10:40 минутаас opening auction call session эхлэх болсныг мэдэгдье.

9 ДҮГЭЭР САРЫН 3-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-09-03 17:27:58

Энэ өдөр нийт 81,314,726,490 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

Мэдээ мэдээлэл

"ДАРХАН НЭХИЙ” ХК 2020 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН САНХҮҮ, ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАНГАА ТАНИЛЦУУЛЛАА

2020-08-03 17:30:32

Монголын хөрөнгийн биржийн 1-р ангилалд бүртгэлтэй "Дархан Нэхий" ХК-ийн 2020 оны эхний хагас жилийн санхүү, үйл ажиллагааны тайланг тус компанийн гүйцэтгэх захирал Б.Мягмар-Өлзий, үнэт цаасны компаниудын шинжээчид болон сошиал сүлжээгээр дамжуулан олон нийтэд танилцууллаа. Тайлант хугацаанд: 

  • Нийт хөрөнгө өмнөх оныхоос 2.4 тэрбум төгрөгөөр буюу 3.9%  хувиар өсч, 63.1 тэрбум төгрөгт хүрсэн байна.

  • 2019 оны хагас жилд танилцуулсан томоохон хөрөнгө оруулалтын 2 төслийг амжилттай хэрэгжүүлж байна.  Grand YAK зочид буудлыг  2020-05-25-нд ашиглалтанд оруулсан. Шахмал ширний  төслийн гүйцэтгэл нь  92%-д хүрсэн бөгөөд тун удахгүй ашиглалтанд оруулахаар төлөвлөж байна.

  • EСБХБ (EBRD)–тай хамтран ISO9001:2015 ЧМТ-ны зөвлөх үйлчилгээг авч, үйлдвэрлэлийн чиглэлээр  3 охин компанид чанарын удирдлагын тогтолцоог хэрэгжүүлж байна. 2020 оны 9 сард багтаан ISO стандартыг нэвтрүүлэхээр зорин ажиллаж байна.

  • Цаашид эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг нэмэгдүүлж ОХУ руу экспортлох бэлтгэл ажлыг хангаж 8 нэр төрлийн бараа бүтээгдэхүүн экспортлохоор үйлдвэрлэлийн ажлыг эхлүүлсэн байна. 

  • Бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн хувьд улирлын борлуулалтаас хамааралгүй шинэлэг бүтээгдэхүүнийг үйлдвэрлэлдээ нэвтрүүлэхээр зорин ажиллаж байна

"Дархан Нэхий" ХК-ийн олон нийтэд нээлттэй танилцуулсан тайланг бүрэн эхээр нь Энд дарж үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ