• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

62699.48

( -31.92 -0.05% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 62699.48 -31.92
MSE A Индекс 24261.9 -15.11
MSE B Индекс 15295.66 -31.51

Мэдээ мэдээлэл

9 ДҮГЭЭР САРЫН 9-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-09-09 17:37:41

Энэ өдөр нийт 183,172,993,468 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

"DBM БОНД" ӨРИЙН ХЭРЭГСЛИЙН 1-Р ТРАНЧИЙН АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖААНЫ ЗАХИАЛГА ХААГДЛАА

2026-09-09 14:08:53

Анхдагч зах зээлийн арилжааны үр дүнд нийт 100,000,000,000 төгрөгийн үнийн дүн бүхий 1,000,000 ширхэг өрийн хэрэгсэлд 6 хөрөнгө оруулагчийн 6 захиалга биелж, тус өрийн хэрэгслийн жигнэсэн дундаж хүү 11.0 хувиар тогтлоо.

9 ДҮГЭЭР САРЫН 8-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-09-08 14:51:06

Энэ өдөр нийт 97,561,564,039 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

Мэдээ мэдээлэл

“АЙ ТҮҮЛС” ХК 2020 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН САНХҮҮ, ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАНГАА ТАНИЛЦУУЛЛАА

2020-08-04 10:04:35

Монголын хөрөнгийн биржийн 2-р ангилалд бүртгэлтэй, мэдээлэл технологийн "Ай түүлс" ХК-ийн 2020 оны эхний хагас жилийн санхүү, үйл ажиллагааны тайланг гүйцэтгэх захирал Б.Тамир, үнэт цаасны компаниудын шинжээчид болон цахим сүлжээгээр дамжуулан олон нийтэд танилцууллаа. Тайлант хугацаанд: 

  • "Ай түүлс" ХК-ийн нийт борлуулалтын орлого өмнөх оны мөн үетэй харьцуулахад  27.5 хувиар өсч, 1.4 тэрбум төгрөгт хүрсэн бол цэвэр ашгийн хэмжээ 18 хувь буурч 35.5 сая төгрөгт хүрсэн үзүүлэлттэй байна. Үүнээс дата төвийн үйл ажиллагаанаас 858.9 сая төгрөгийн орлого олж, 142.9 сая төгрөгийн цэвэр ашиг олсон байна.
  • “Айтүүлс” ХК болон “Фибо Глобал” ХХК хамтран “ICS MEET” гэх шинэ бүтээгдэхүүний хөгжүүлэлтийн ажлыг хийж, зах зээлд гаргахад бэлэн болоод байна. Тус аппликейшин нь онлайнаар нэгэн зэрэг 200 - 300 хүн холбогдож видео болон дуун уулзалтийг хийх боломжтой үндэсний хэмжээний анхдагч онлайн хурлын аппликейшн юм.
  • Дархан хотод байрлах дэд бүтэц нь бүрэн шийдэгдсэн, ашиглалтад бүрэн орсон “Айтүүлс” ХК-ийн эзэмшилд буй барилга байгууламжид 2020 оны 3-р улиралд “Модуляр дата төв” ашиглалтад орохоор төлөвлөгдөн, ажиллаж байна. 

"Ай түүлс" ХК-ийн олон нийтэд нээлттэй танилцуулсан тайланг бүрэн эхээр нь Энд дарж үзнэ үү. 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ