• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

57861.73

( 46.88 0.08% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 57861.73 46.88
MSE A Индекс 22265.54 20.09
MSE B Индекс 15162.16 80.59

Мэдээ мэдээлэл

ДОЛОО ХОНОГИЙН АРИЛЖААНЫ ТОЙМ МЭДЭЭ

2026-08-28 15:29:20

Энэ 7 хоногт нийт 678,410,407,337 төгрөгийн арилжаа хийсэн байна.

8 ДУГААР САРЫН 28-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-08-28 15:04:58

Энэ өдөр нийт 69,845,441,391 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

“МОЛИБДЕНЫ БАЯЖМАЛЫН АРИЛЖААНЫ ГЭРЭЭНИЙ СТАНДАРТ ТОГТООХ, МӨРДҮҮЛЭХ ЖУРАМ”-ЫГ ШИНЭЭР БАТАЛЖ, УУБ-НИЙ АРИЛЖААНЫ ХОЛБОГДОХ ЖУРМУУДАД НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛЛАА

2026-08-28 14:21:30

Санхүүгийн зохицуулах хороо нь 2026 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 320 дугаар тогтоолоор дараах журмуудыг үйл ажиллагаандаа дагаж мөрдүүлэхийг зөвшөөрлөө.

Мэдээ мэдээлэл

“МОНОС ХҮНС” ХК АНХ УДАА ҮЙЛДВЭРИЙН БАЙРАН ДЭЭРЭЭ 2020 ОНЫ ХАГАС ЖИЛИЙН ТАЙЛАНГАА ТАНИЛЦУУЛЛАА

2020-08-10 16:01:18

Монголын Хөрөнгийн биржийн 1-р ангилалд бүртгэлтэй "Монос Хүнс" ХК нь 2020 оны эхний хагас жилийн санхүү, үйл ажиллагааны тайлангаа 8-р сарын 07-ны өдөр Эрүүл мэндийн шингэн хүнсний үйлдвэрийн байрандаа танилцуулсан бөгөөд тайлангийн хуралд оролцохоор ирсэн зочид үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцсанаараа онцлог үйл явдал боллоо. 

"Монос Хүнс" ХК нь 2019 онд олон нийтээс татан төвлөрүүлсэн 8.5 тэрбум төгрөгийн хөрөнгөөр олон улсын GMP стандарт хангасан, 1772 м2 талбай бүхий эрүүл мэндийн шингэн хүнсний үйлдвэрийг ашиглалтад орууллаа. Энэ оны эхний хагас жилийн байдлаар борлуултын орлого 5.4 тэрбум төгрөгт хүрсэн бол цэвэр ашиг өмнөх оны мөн үеэс 18 хувиар өсч 400 сая төгрөг болсон байна. 

Тус үйлдвэрийг шинээр ашиглалтанд оруулснаар Экос эрүүл мэндийн усны савлагааг шинэчлэн Оргилуун зөөлөн усаар төрлөө нэмснээс гадна Vitos шот савлагаатай 7 төрлийн эрүүл мэндийн бэлдмэл, 5 нэр төрлийн Craft tea шинээр үйлдвэрлэх бэлтгэл ажлыг эхлүүлээд байна. Харин хуурай хүнсний үйлдвэртээ Тугал брэндийн шахмал аарцан үрэл, Tastea брэндийн цагаан гаатай уусдаг цайг  зах зээлд нэвтрүүлсэн байна.

Тайлангийн дэлгэрэнгүйг Энд дарж үзнэ үү. 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ