• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

51865.44

( 92.06 0.18% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 51865.44 92.06
MSE A Индекс 19923.15 -6.61
MSE B Индекс 14291.07 200.29

Мэдээ мэдээлэл

ДОЛОО ХОНОГИЙН АРИЛЖААНЫ ТОЙМ МЭДЭЭ

2026-07-03 15:13:15

Өнгөрсөн долоо хоногт нийт 208,982,182,798 төгрөгийн арилжаа зохион байгуулагдлаа.

ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН АНХАН ШАТНЫ МЭДЛЭГ ОЛГОХ 7 ДУГААР САРЫН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2026-07-03 14:58:46

Энэ сарын сургалтад хөрөнгийн зах зээл, арилжаанд оролцох сонирхолтой 41 суралцагч иргэд хамрагдсан бөгөөд, сургалтын төгсгөлд нь биржийн Бизнес хөгжлийн газрын ахлах мэргэжилтэн П.Нямдорж суралцагчдад сертификатыг гардууллаа.

“ИНВЕСКОР КАПИТАЛ ҮЦК” ХХК-ИЙГ ЗАХ ЗЭЭЛ ҮҮСГЭГЧЭЭР БҮРТГЭЖ, ГЭРЭЭ БАЙГУУЛЛАА

2026-07-03 12:07:02

“Инвескор Капитал ҮЦК” ХХК нь хөрөнгийн зах зээлийн идэвхтэй оролцогч бөгөөд ийнхүү зах зээл үүсгэгчдийн жагсаалтад албан ёсоор бүртгэгдлээ.

Мэдээ мэдээлэл

“ТАВАНТОЛГОЙ” ХК 2020 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН САНХҮҮ, ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАНГАА ТАНИЛЦУУЛЛАА

2020-08-17 14:14:48

Монголын Хөрөнгийн Бирж (МХБ)-ийн 1-р ангилалд бүртгэлтэй "Тавантолгой" ХК 2020 оны эхний хагас жилийн санхүү, үйл ажиллагааны тайланг үйлдвэрлэл эрхэлсэн дэд захирал Ж.Доржсүрэн, эдийн засагч Ч.Төрмандах нар 2020 оны 8 дугаар сарын 17-ны өдөр  танилцууллаа.

Тайлант хугацаанд:

  • Дэлхий нийтийг хамарсан цар тахлын улмаас хилийн хориг, онцгой нөхцлөөр хил нэвтэрч байгаатай холбоотойгоор нүүрсний экспорт буураад байна. Компани 2020 оны эхний хагас жилд 1.1 сая тонн нүүрс олборлосноос 831.7 мянган тонныг борлуулж, 91.6 тэрбум төгрөгийн борлуулалтын орлоготой ажилласан нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 25.9 хувиар буурсан үзүүлэлт болжээ. Мөн уул техникийн нөхцлөөс шалтгаалан бүтээгдэхүүний өртөг нэмэгдсэнтэй холбоотойгоор цэвэр  ашгийн хэмжээ өнгөрсөн оны мөн үеэс буурч 3.9 тэрбум төгрөгт хүрчээ.

  • "Тавантолгой" ХК нь 2019 оны цэвэр ашгаас нэгж хувьцаанд 821 төгрөг буюу нийт 43.2 тэрбум төгрөгийн ногдол ашгийг хувьцаа эзэмшигчдийн дансанд байршуулсан бөгөөд сүүлийн 15 жилд нийт 519.3 тэрбум төгрөгийн ногдол ашгийг хувьцаа эзэмшигчиддээ хуваарилсан байна.

Цаашид борлуултын хэмжээг нэмэгдүүлэх, олборлолтын өртгийг бууруулах, тээвэрлэлтийн зардлыг бууруулахаар ажиллаж байна.

“Тавантолгой” ХК-ийн олон нийтэд нээлттэй танилцуулсан тайланг бүрэн эхээр нь Энд дарж үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ