• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

54637.19

( -23.44 -0.04% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 54637.19 -23.44
MSE A Индекс 21029.21 -7.26
MSE B Индекс 14194.06 158.99

Мэдээ мэдээлэл

2026 ОНЫ 02 ДУГААР САРЫН 04-НИЙ ӨДРИЙН ЗГДҮЦ-НЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА АМЖИЛТТАЙ ЯВАГДЛАА

2026-02-04 17:37:37

Хөрөнгө оруулагчдаас 26 долоо хоногийн хугацаатай хямдруулалттай бондод 9.0 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий 6 ширхэг захиалга, 5 жилийн хугацаатай купонтой бондод 7.5 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий 6 ширхэг захиалгын саналыг тус тус ирүүллээ.

2-Р САРЫН 4-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-02-04 16:01:48

Энэ өдөр нийт 42,854,521,707 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулаа.

ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН АНХАН ШАТНЫ МЭДЛЭГ ОЛГОХ СУРГАЛТЫН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ

2026-02-03 18:29:24

Сургалт хөрөнгийн биржийн сургалтын танхимд 2026 оны 2 дугаар сарын 25-27-ны өдрүүдэд явагдах болно.

Мэдээ мэдээлэл

“СИЛИКАТ” ХК НЭМЖ ХУВЬЦАА ГАРГАЖ БАЙГААТАЙ ХОЛБОГДУУЛАН ХЭВЛЭЛИЙН БАГА ХУРАЛ БОЛЛОО.

2011-08-01 00:00:00
2011 оны 08-р сарын 01-ны өдөр Монголын Хөрөнгийн Бирж дээр Силикат ХК нэмж хувьцаа гаргаж байгаатай холбогдуулан хэвлэлийн бага хурал боллоо. Хэвлэлийн бага хуралд МХБ-ийн Хэрэг эрхлэх газрын дарга Г.Саруул, “БиДиСек” ХК-ийн тэргүүн дэд захирал Б.Лхагвадорж, “Силикат”ХК-ийн Гүйцэтгэх захирал Ц.Содбилэг нар оролцов. Хурлаар манай улсын хөнгөн бетон блокны үндэсний ууган үйлдвэрийн нэг “Силикат”ХК нь Монголын Хөрөнгийн Бирж дээр 16,222,300 ширхэг хувьцаагаа 225 төгрөгөөг олон нийтэд санал болгохоо зарлав. “Силикат” ХК нь 1966 онд шохой, силикат тоосгоны үйлдвэрлэлийн чиглэлээр байгуулагдаж, Монгол Улсын ханын материалын хэрэгцээний 25%-г дангаараа хангаж байсан томоохон үйлдвэр юм. Тус компани өнөөдрийн байдлаар шохой, хөнгөн блок үйлдвэрлэж дотоодын зах зээлд бүтээгдэхүүнээ нийлүүлж байна. Тус компаний андеррайтер компаниар “БиДиСек” ХК ажиллаж байна.