• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

52605.13

( 345.26 0.66% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 52605.13 345.26
MSE A Индекс 20265.8 45.62
MSE B Индекс 14130.55 -103

Мэдээ мэдээлэл

"ХАСБАНК" ХК ХУВЬЦАА ЭРГҮҮЛЭН ХУДАЛДАЖ АВАХ ХӨТӨЛБӨРӨӨ ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙНА

2026-07-23 16:37:17

2026.07.23-ны өдрөөс 2027.07.22-ны өдрийг дуустал, нийт 7,500,000 ширхэг хүртэл хувьцааг 1,200 төгрөг хүртэл үнээр эргүүлэн худалдаж авахаар болжээ.

7 ДУГААР САРЫН 23-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-07-23 15:28:27

Энэ өдөр нийт 68,294,818,748 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

ЗГДҮЦ-НЫ ХОЁРДОГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ЭХЭЛЛЭЭ

2026-07-23 09:48:10

Тус үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаа дараах симболтойгоор өнөөдөр эхэлнэ.

Мэдээ мэдээлэл

10-Р САРЫН 27-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2020-10-27 14:52:14

2020 оны 10 дугаар сарын 27-ны өдөр энгийн арилжаагаар I, II, III ангиллын 27 хувьцаат компанийн 74,364,332 төгрөгийн үнийн дүн бүхий 538,039 ширхэг хувьцаа арилжигдсанаас 7 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 12 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 8 үнэт цаасны ханш тогтвортой байлаа. Үүнээс "Мерекс" ХК (MRX +13.07%) болон "Талх чихэр" ХК (TCK +4.73%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Монгол нэхмэл" ХК (MNH -14.24%) болон "Гутал" ХК (GTL -13.64%)-ийн  хувьцаа хамгийн их уналттай байлаа.

Энэ өдөр Хөрөнгө оруулалтын 1 сангийн нийт 581,849 ширхэг нэгж эрх 63,294,552 төгрөгөөр арилжигдсан байна. 

Мөн энэ өдөр компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд нийт 29 ширхэг үнэт цаас 2,900,000 төгрөгөөр арилжигдсан байна. 

ТOP 20 индекс 0.18 хувиар өсч, 17503.06 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2,562,098,247,615.22  төгрөг боллоо. 

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.   

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ