• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

52605.13

( 345.26 0.66% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 52605.13 345.26
MSE A Индекс 20265.8 45.62
MSE B Индекс 14130.55 -103

Мэдээ мэдээлэл

"ХАСБАНК" ХК ХУВЬЦАА ЭРГҮҮЛЭН ХУДАЛДАЖ АВАХ ХӨТӨЛБӨРӨӨ ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙНА

2026-07-23 16:37:17

2026.07.23-ны өдрөөс 2027.07.22-ны өдрийг дуустал, нийт 7,500,000 ширхэг хүртэл хувьцааг 1,200 төгрөг хүртэл үнээр эргүүлэн худалдаж авахаар болжээ.

7 ДУГААР САРЫН 23-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-07-23 15:28:27

Энэ өдөр нийт 68,294,818,748 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

ЗГДҮЦ-НЫ ХОЁРДОГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ЭХЭЛЛЭЭ

2026-07-23 09:48:10

Тус үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаа дараах симболтойгоор өнөөдөр эхэлнэ.

Мэдээ мэдээлэл

12-Р САРЫН 01-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2020-12-01 14:29:16

2020 оны 12 дугаар сарын 01-ний өдөр энгийн арилжаагаар I, II, III ангиллын 32 хувьцаат компанийн 15,284,949 төгрөгийн үнийн дүн бүхий 75,019 ширхэг хувьцаа арилжигдсанаас 11 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 15 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 6 үнэт цаасны ханш тогтвортой байлаа. Үүнээс "Хөх Ган" ХК (HGN +9.07%) болон "Фронтиер Лэнд Групп" ХК (MDR +8.33%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Монголын Цахилгаан Холбоо" ХК (MCH -8.05%) болон "Улсын Их Дэлгүүр" ХК (UID -5.59%)-ийн  хувьцаа хамгийн их уналттай байлаа.

Мөн “Үндэсний хувьчлалын сан" хамтын хаалттай ХОС-ийн 4,642 ширхэг нэгж эрхийг нийт 487,893 төгрөгөөр арилжаалсан байна. 

Компанийн бонд арилжаагаар 90 ширхэг бондыг 9,180,000 төгрөгөөр арилжаалсан байна.

ТOP-20 индекс 0.54 хувиар буурч, 17572.41 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ  2,586,399,575,381.11 төгрөг боллоо. 

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.   

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ