• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

52605.13

( 345.26 0.66% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 52605.13 345.26
MSE A Индекс 20265.8 45.62
MSE B Индекс 14130.55 -103

Мэдээ мэдээлэл

"ХАСБАНК" ХК ХУВЬЦАА ЭРГҮҮЛЭН ХУДАЛДАЖ АВАХ ХӨТӨЛБӨРӨӨ ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙНА

2026-07-23 16:37:17

2026.07.23-ны өдрөөс 2027.07.22-ны өдрийг дуустал, нийт 7,500,000 ширхэг хүртэл хувьцааг 1,200 төгрөг хүртэл үнээр эргүүлэн худалдаж авахаар болжээ.

7 ДУГААР САРЫН 23-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-07-23 15:28:27

Энэ өдөр нийт 68,294,818,748 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

ЗГДҮЦ-НЫ ХОЁРДОГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ЭХЭЛЛЭЭ

2026-07-23 09:48:10

Тус үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаа дараах симболтойгоор өнөөдөр эхэлнэ.

Мэдээ мэдээлэл

"САНХҮҮГИЙН ИННОВАЦИ" ОЛОН УЛСЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛД ОРОЛЦЛОО

2020-12-24 14:27:21

Монгол Улсын Их Сургуулийн Бизнесийн сургуулийн Санхүүгийн тэнхим, ОХУ-ын Плехановын нэрэмжит ЭЗИС-ийн Улаанбаатар дахь салбар сургуультай хамтран зохион байгуулж байгаа 15 дахь удаагийн олон улсын эрдэм шинжилгээний хурал "Санхүүгийн инноваци" сэдвийн хүрээнд явагдсан бөгөөд энэхүү арга хэмжээг "Монголын хөрөнгийн бирж" ТӨХК дэмжин оролцож, Гүйцэтгэх захирал Х.Алтай "Хөрөнгийн зах зээлийн өнөөгийн байдал, цаашдын хөгжлийн чиг хандлага" сэдвээр илтгэл тавьж хэлэлцүүллээ.

Энэ удаагийн хурлын онцлог нь анх удаагаа цахим хэлбэрээр зохион байгуулагдсан бөгөөд АНУ, Энэтхэг, Малайз, Итали, Япон, ОХУ-ын эрдэмтэн судлаачид, Дэлхийн банк, Азийн Хөгжлийн Банк зэрэг олон улсын байгууллагууд, Монгол банк, Санхүүгийн зохицуулах Хороо, Монголын хөрөнгийн бирж зэрэг байгууллагуудын төлөөлөл оролцож, Виртуал валют, финтек, хэрэглэгчийн санхүүгийн эмзэг байдал, төр хувийн хэвшлийн түншлэл, баялгийг хөшүүрэгдэх замаар институц, хувь хүмүүст хөрөнгө оруулах, орон сууцны зах зээл, хөрөнгийн зах зээлийн хөгжлийн хандлага, даатгалын технологи, системийн эрсдэл, тэтгэврийн шинэчлэл, татварын нөлөөлөл, цахим зээл, зээлийн зэрэглэл зэрэг сэдвийг хамарсан илтгэлүүд тавигдлаа.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ