• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

57861.73

( 46.88 0.08% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 57861.73 46.88
MSE A Индекс 22265.54 20.09
MSE B Индекс 15162.16 80.59

Мэдээ мэдээлэл

ДОЛОО ХОНОГИЙН АРИЛЖААНЫ ТОЙМ МЭДЭЭ

2026-08-28 15:29:20

Энэ 7 хоногт нийт 678,410,407,337 төгрөгийн арилжаа хийсэн байна.

8 ДУГААР САРЫН 28-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-08-28 15:04:58

Энэ өдөр нийт 69,845,441,391 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

“МОЛИБДЕНЫ БАЯЖМАЛЫН АРИЛЖААНЫ ГЭРЭЭНИЙ СТАНДАРТ ТОГТООХ, МӨРДҮҮЛЭХ ЖУРАМ”-ЫГ ШИНЭЭР БАТАЛЖ, УУБ-НИЙ АРИЛЖААНЫ ХОЛБОГДОХ ЖУРМУУДАД НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛЛАА

2026-08-28 14:21:30

Санхүүгийн зохицуулах хороо нь 2026 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 320 дугаар тогтоолоор дараах журмуудыг үйл ажиллагаандаа дагаж мөрдүүлэхийг зөвшөөрлөө.

Мэдээ мэдээлэл

АНХНЫ НЭЭЛТТЭЙ ХӨРӨНГӨӨР БАТАЛГААЖСАН ҮНЭТ ЦААСНЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН ЗАХИАЛГЫГ НЭЭХ ЁСЛОЛ БОЛЛОО

2021-01-13 13:44:18

Монголын хөрөнгийн биржийн 2021 оны хамгийн эхний бүтээгдэхүүн, анхны нээлттэй хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжааны захиалгыг эхлүүлсэнтэй холбогдуулан цан цохих ёслолын үйл ажиллагаа өнөөдөр боллоо. Энэхүү арга хэмжээнд Санхүүгийн Зохицуулах Хорооны дарга Д.Баярсайхан, "Монголын хөрөнгийн бирж" ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Х.Алтай, "Инвескор ББСБ" ХК-ийн дэд захирал Д.Амгаланбаатар болон "Инвескор Капитал ҮЦК" ХХК-ийн Гүйцэтгэх захирал Г.Уянгахишиг нар оролцож, Монголын хөрөнгийн биржийн үнэт цаасны 6388 дахь арилжааг эхлүүлэх хүндэтгэлийн цанг цохилоо. 

"Инвескор Актив ТЗК" ХХК (MSE:IABS) нь жилийн 14.4%-ийн хүүтэй, 24 сарын хугацаатай, улирал тутамд хүү төлөх нийт 10,000 ширхэг үнэт цаасыг тус бүрийг нь 400,000 төгрөгөөр олон нийт болон стратегийн хөрөнгө оруулагч нарт санал болгон худалдаж,  нийт 4.0 тэрбум төгрөг татан төвлөрүүлэх юм. 

Хөрөнгө оруулагчид 2021 оны 1 дүгээр сарын 13-ны өдрөөс 1 дүгээр сарын 14-ний өдрүүдэд 10:00-16:00 цагийн хооронд МХБ-ийн гишүүн үнэт цаасны компаниар дамжуулан тус үнэт цаасыг захиалах боломжтой.

Үнэт цаасны танилцуулгыг Энд, хуваарилалтын төлөвлөгөөг энд дарж үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ