• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

52605.13

( 345.26 0.66% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 52605.13 345.26
MSE A Индекс 20265.8 45.62
MSE B Индекс 14130.55 -103

Мэдээ мэдээлэл

"ХАСБАНК" ХК ХУВЬЦАА ЭРГҮҮЛЭН ХУДАЛДАЖ АВАХ ХӨТӨЛБӨРӨӨ ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙНА

2026-07-23 16:37:17

2026.07.23-ны өдрөөс 2027.07.22-ны өдрийг дуустал, нийт 7,500,000 ширхэг хүртэл хувьцааг 1,200 төгрөг хүртэл үнээр эргүүлэн худалдаж авахаар болжээ.

7 ДУГААР САРЫН 23-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-07-23 15:28:27

Энэ өдөр нийт 68,294,818,748 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

ЗГДҮЦ-НЫ ХОЁРДОГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ЭХЭЛЛЭЭ

2026-07-23 09:48:10

Тус үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаа дараах симболтойгоор өнөөдөр эхэлнэ.

Мэдээ мэдээлэл

"CFA RESEARCH CHALLENGE" ТЭМЦЭЭНД "AXIOM" БАГ ТҮРҮҮЛЛЭЭ.

2021-02-02 14:19:15

"Монголын Хөрөнгийн Бирж" ТӨХК нь Монгол Улсад хөрөнгийн зах зээл үүссэний 30 жилийн ойг тохиолдуулан Монголын Итгэмжлэгдсэн Санхүүгийн Шинжээчдийн Нийгэмлэгээс 5 дахь жилдээ зохион байгуулж байгаа CFA Institute Research Challenge /Судалгааны Сорил/ тэмцээнийг хамтран зохион байгууллаа.

Энэ удаагийн тэмцээн нь цар тахалтай холбоотойгоор 2021 оны 1-р сарын 29-ний өдөр цахим хэлбэрээр болж 7 их, дээд сургуулийн 9 багийн 45 оюутан оролцсоноос Санхүү Эдийн Засгийн Их Сургуулийн ′′AXIOM" баг тэргүүн байранд орж, Ази Номхон далайн бүсийн тэмцээнд оролцох эрхээ авсан бол Монгол Улсын Их Сургуулийн ′"ТИТАНС′′ баг хоёрдугаар байр, Санхүү Эдийн Засгийн Их Сургуулийн "МЕРАКИ"  баг гуравдугаар байрыг тус тус эзэллээ. 

Энэхүү уралдаан тэмцээн нь биржид бүртгэлтэй нээлттэй хувьцаат компанид олон улсын стандарт шаардлагын дагуу шинжилгээ судалгаа хийдэг тул зах зээлд ажиллах мэргэшсэн шинжээчдийг бэлтгэхэд ихээхэн ач холбогдолтой юм. 

Image may contain: 9 people

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ