• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

52867.58

( 262.45 0.5% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 52867.58 262.45
MSE A Индекс 20369.03 103.23
MSE B Индекс 14176.23 45.68

Мэдээ мэдээлэл

"ХАСБАНК" ХК ХУВЬЦАА ЭРГҮҮЛЭН ХУДАЛДАЖ АВАХ ХӨТӨЛБӨРӨӨ ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙНА

2026-07-23 16:37:17

2026.07.23-ны өдрөөс 2027.07.22-ны өдрийг дуустал, нийт 7,500,000 ширхэг хүртэл хувьцааг 1,200 төгрөг хүртэл үнээр эргүүлэн худалдаж авахаар болжээ.

7 ДУГААР САРЫН 23-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-07-23 15:28:27

Энэ өдөр нийт 68,294,818,748 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

ЗГДҮЦ-НЫ ХОЁРДОГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ЭХЭЛЛЭЭ

2026-07-23 09:48:10

Тус үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаа дараах симболтойгоор өнөөдөр эхэлнэ.

Мэдээ мэдээлэл

"ЭРДЭНЭС ТАВАН ТОЛГОЙ" ХК БОНД ГАРГАХ ХҮСЭЛТЭЭ МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖИД ХҮРГҮҮЛЛЭЭ

2021-03-05 14:34:56

“Эрдэнэс-Тавантолгой” ХК нь стратегийн ач холбогдол бүхий төмөр зам, нүүрс баяжуулах үйлдвэр, дулааны цахилгаан станцын бүтээн байгуулалт зэрэг томоохон төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх зорилготойгоор санхүүгийн зах зээл дээрх хамгийн өндөр үнийн дүн бүхий төгрөгийн болон ам.долларын нийт 2 их наяд хүртэлх төгрөгийн бонд гаргах хүсэлтээ Монголын Хөрөнгийн Биржид өнөөдөр /2021.03.05/ хүргүүллээ. 

Энэхүү арга хэмжээнд “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн Үнэт цаас санхүүжилтын газрын дарга С.Ашидмөнх, үндсэн андеррайтер “БиДиСЕК” ҮЦК” ХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Даянбилгүүн, туслах андеррайтер “ЭмАйСиСи” ҮЦК -ийн Захирал С.Гантулга, Монголын Хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирал Х.Алтай нар оролцов.   

Уг хүсэлтийг Монголын Хөрөнгийн Бирж, Санхүүгийн Зохицуулах Хороо хянаж, холбогдох зөвшөөрөл гарснаар арилжааны захиалга эхэлнэ.

Бондын арилжаа эхэлж, төлөвлөсөн бүтээн байгуулалтуудад хөрөнгө оруулалт хийснээр 2021-2025 онд 186.1 сая тонн нүүрс олборлож, 172.6 сая тонн нүүрс борлуулж, нийт 10,742.4 сая ам.долларын орлоготой, 3,664.4 сая ам.долларын цэвэр ашигтай ажиллаж, Улсын төсөвт 2,479.9 сая ам.доллар төвлөрүүлэх төлөвлөгөөтэй байна.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ