• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

52817.63

( 212.5 0.4% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 52817.63 212.5
MSE A Индекс 20293.45 27.65
MSE B Индекс 14186.75 56.2

Мэдээ мэдээлэл

"ХАСБАНК" ХК ХУВЬЦАА ЭРГҮҮЛЭН ХУДАЛДАЖ АВАХ ХӨТӨЛБӨРӨӨ ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙНА

2026-07-23 16:37:17

2026.07.23-ны өдрөөс 2027.07.22-ны өдрийг дуустал, нийт 7,500,000 ширхэг хүртэл хувьцааг 1,200 төгрөг хүртэл үнээр эргүүлэн худалдаж авахаар болжээ.

7 ДУГААР САРЫН 23-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-07-23 15:28:27

Энэ өдөр нийт 68,294,818,748 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

ЗГДҮЦ-НЫ ХОЁРДОГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ЭХЭЛЛЭЭ

2026-07-23 09:48:10

Тус үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаа дараах симболтойгоор өнөөдөр эхэлнэ.

Мэдээ мэдээлэл

4-Р САРЫН 12-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2021-04-12 06:40:05

2021 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр энгийн арилжаагаар 53 хувьцаат компанийн 1,251,134,651.79 төгрөгийн үнийн дүн бүхий 1,655,633 ширхэг хувьцаа арилжигдсанаас 25 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 21 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 7 үнэт цаасны ханш тогтвортой байлаа. Үүнээс "Мандал Даатгал" ХК (MNDL+12.76%) болон "Оллоо" ХК (OLL +8.73%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Сонсголон бармат" ХК (SSG -9.50%) болон "Шивээ овоо" ХК (SHV -7.21%)-ийн  хувьцаа хамгийн их уналттай байлаа.

“Үндэсний хувьчлалын сан" хамтын хаалттай ХОС-ийн 70,341 ширхэг нэгж эрхийг нийт 20,388,585 төгрөгөөр арилжигдсан байна. 

Энэ өдөр компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд нийт 3 ширхэг үнэт цаас 306,000 төгрөгөөр арилжигдсан байна.

ТOP-20 индекс 0.37 хувиар өсөж, 34,152.56 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 3,706,166,612,636 төгрөг боллоо. 

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.   

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ