• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

52817.63

( 212.5 0.4% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 52817.63 212.5
MSE A Индекс 20293.45 27.65
MSE B Индекс 14186.75 56.2

Мэдээ мэдээлэл

"ХАСБАНК" ХК ХУВЬЦАА ЭРГҮҮЛЭН ХУДАЛДАЖ АВАХ ХӨТӨЛБӨРӨӨ ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙНА

2026-07-23 16:37:17

2026.07.23-ны өдрөөс 2027.07.22-ны өдрийг дуустал, нийт 7,500,000 ширхэг хүртэл хувьцааг 1,200 төгрөг хүртэл үнээр эргүүлэн худалдаж авахаар болжээ.

7 ДУГААР САРЫН 23-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-07-23 15:28:27

Энэ өдөр нийт 68,294,818,748 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

ЗГДҮЦ-НЫ ХОЁРДОГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ЭХЭЛЛЭЭ

2026-07-23 09:48:10

Тус үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаа дараах симболтойгоор өнөөдөр эхэлнэ.

Мэдээ мэдээлэл

4-Р САРЫН 22-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2021-04-22 06:38:44

2021 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр энгийн арилжаагаар 41 хувьцаат компанийн 2,291,490,580.06 төгрөгийн үнийн дүн бүхий 4,661,802 ширхэг хувьцаа арилжигдсанаас 15 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 22 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 4 үнэт цаасны ханш тогтвортой байлаа. Үүнээс "Үндэсний хувьчлалын сан" ХК (XOC+15.00%) болон "Ард кредит ББСБ" ХК (ADB +7.84%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Э-Транс ложистикс" ХК (ETR -12.24%) болон "УБ-БҮК" ХК (BUK -11.41%)-ийн  хувьцаа хамгийн их уналттай байлаа.

“Үндэсний хувьчлалын сан" хамтын хаалттай ХОС-ийн 181,567 ширхэг нэгж эрхийг нийт 102,267,975 төгрөгөөр арилжигдсан байна. 

ТOP-20 индекс 0.8 хувиар өсөж, 37885.19 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 3,772,856,525,544.98 төгрөг боллоо. 

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.   

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ