• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

63577.02

( 164.95 0.26% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 63577.02 164.95
MSE A Индекс 24525.9 370.36
MSE B Индекс 15293.52 15.44

Мэдээ мэдээлэл

"МОНГОЛ УЛСЫН ХӨГЖЛИЙН БАНК" ХХК-ИЙН НИЙТЭД САНАЛ БОЛГОЖ БУЙ "DBM БОНД" ӨРИЙН ХЭРЭГСЛИЙН АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖААГ НЭЭХ ЦАН ЦОХИХ ЁСЛОЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2026-09-07 10:59:31

"Монгол Улсын Хөгжлийн банк" ХХК-ийн Гүйцэтгэх захирал С.Баатарсүрэн МХБ-ийн үнэт цаасны 7785 удаагийн арилжааг нээх цан цохих ёслол үйлдэн, дурсгалын дэвтэрт тэмдэглэл үлдээлээ.

МЭДЭГДЭЛ

2026-09-04 18:00:04

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 10 багц, 64,000 тонн дэгдэмхий бодис дунд, коксжих нүүрсний арилжааг анхны нөхцөлийг өөрчлөхгүйгээр 2026 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 15:00 цагт дахин зохион байгуулахаар болсныг үүгээр мэдэгдэж байна.

9 ДҮГЭЭР САРЫН 4-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-09-04 16:40:12

Энэ өдөр нийт 429,249,740,986 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

Мэдээ мэдээлэл

"ИНВЕСКОР ББСБ" ХК БОНД ГАРГАНА

2021-05-31 13:16:13

"Монголын хөрөнгийн бирж" ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлын 2021 оны 2 дугаар сарын 03-ны өдрийн А10 тоот тушаалаар бүртгэгдсэн  “Инвескор ББСБ” ХК-ийн 100,000 төгрөгийн нэрлэсэн үнэтэй, хоёр жилийн хугацаатай, жилийн 12-14 хувийн хүүтэй, нийт 20 тэрбум төгрөг хүртлэх үнийн дүн бүхий 200,000 ширхэг өрийн хэрэгслийг Санхүүгийн зохицуулах хорооны 2021 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 200 тоот тогтоолоор бүртгэж нийтэд санал болгон арилжаалахыг зөвшөөрсөн байна. 

Тус компани энэхүү бондыг 3 үе шаттайгаар олон нийтэд санал болгон худалдаж, 20.0 тэрбум төгрөг хүртэлх санхүүжилтийг татан төвлөрүүлэхээр төлөвлөсөн бөгөөд ингэж зээлийн үйл ажиллагааг санхүүжүүлснээр бизнес эрхлэгч болон харилцагчдаа урт хугацаатай, тогтвортой эх үүсвэрээр хангах, үйл ажиллагааг нь дэмжих боломж нэмэгдэх юм.

Үнэт цаасны танилцуулгыг Энд дарж үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ