• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

52605.13

( 345.26 0.66% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 52605.13 345.26
MSE A Индекс 20265.8 45.62
MSE B Индекс 14130.55 -103

Мэдээ мэдээлэл

"ХАСБАНК" ХК ХУВЬЦАА ЭРГҮҮЛЭН ХУДАЛДАЖ АВАХ ХӨТӨЛБӨРӨӨ ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙНА

2026-07-23 16:37:17

2026.07.23-ны өдрөөс 2027.07.22-ны өдрийг дуустал, нийт 7,500,000 ширхэг хүртэл хувьцааг 1,200 төгрөг хүртэл үнээр эргүүлэн худалдаж авахаар болжээ.

7 ДУГААР САРЫН 23-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-07-23 15:28:27

Энэ өдөр нийт 68,294,818,748 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

ЗГДҮЦ-НЫ ХОЁРДОГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ЭХЭЛЛЭЭ

2026-07-23 09:48:10

Тус үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаа дараах симболтойгоор өнөөдөр эхэлнэ.

Мэдээ мэдээлэл

“ҮНЭТ ЦААС ГАРГАГЧААС ОЛОН НИЙТЭД ХҮРГЭХ МЭДЭЭЛЛИЙН ЖУРАМ” БАТЛАГДЛАА

2022-06-27 17:58:09

Санхүүгийн зохицуулах хороо 2021 оны 06 дугаар сарын 11-ний өдөр “Үнэт цаасны бүртгэлийн журам”-ыг шинэчлэн баталсантай холбоотойгоор 2015 оны 443 тоот тогтоолоор баталсан “Үнэт цаас гаргагчийн мэдээллийн ил тод байдлын журам” хүчин төгөлдөр бус болсон бөгөөд Монголын хөрөнгийн биржийг холбогдох дүрэм, журамдаа зохих өөрчлөлт оруулахыг үүрэг болгосон.

Энэ дагуу Монголын хөрөнгийн бирж “Үнэт цаас гаргагчаас олон нийтэд хүргэх мэдээллийн журам”-ыг холбогдох хууль, тогтоомжид нийцүүлэн боловсруулж, Төлөөлөн удирдах зөвлөлийн 2022 оны 08 дугаар тогтоолоор баталсныг Санхүүгийн зохицуулах хорооны даргын 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 343 тоот тушаалаар батламжилж, мөн өдрөөс дагаж мөрдөхийг үүрэг болголоо.

“Үнэт цаас гаргагчаас олон нийтэд хүргэх мэдээллийн журам” нь үнэт цаасны үнэ ханшид нөлөөлөх мэдээ мэдээллийг тогтоосон хугацаанд ил тод, нээлттэй мэдээлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад чиглэж байна. Түүнчлэн журам батлагдсанаар иргэд, олон нийт хөрөнгө оруулалтын шийдвэр гаргахад шаардлагатай мэдээ мэдээллийг цаг алдалгүй хүлээн авах боломж улам нэмэгдэж байна.  

 “Үнэт цаас гаргагчаас олон нийтэд хүргэх мэдээллийн журам”-ыг энд дарж үзнэ үү. 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ