• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

52527.04

( 104.41 0.2% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 52527.04 104.41
MSE A Индекс 19985.68 0
MSE B Индекс 14170.14 0

Мэдээ мэдээлэл

"ЭРДЭНЭ РЕСУРС ДЕВЕЛОПМЕНТ КОРПОРЭЙШН"-ИЙН ҮНЭТ ЦААСНЫ БҮРТГЭЛД ӨӨРЧЛӨЛТ ОРЛОО

2026-06-26 16:56:57

Канад Улсын Торонтогийн хөрөнгийн биржид нэмж бүртгэсэн 77,986  ширхэг хувьцаагаар нэмэгдүүлж, компанийн нийт хувьцааны тоог 65,434,708 ширхэг байхаар үнэт цаасны бүртгэлд өөрчлөлт орууллаа.

ДОЛОО ХОНОГИЙН АРИЛЖААНЫ ТОЙМ МЭДЭЭ

2026-06-26 15:00:20

2026 оны 06 дугаар сарын 22-оос 2026 оны 06 дугаар сарын 26-ны хооронд нийт 268,358,340,016.49 төгрөгийн арилжаа зохион байгуулагдлаа.

6-Р САРЫН 26-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-06-26 12:17:13

Энэ өдөр нийт 16,184,360,091 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

Мэдээ мэдээлэл

“ИНВЕСКОР” ХК 2022 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА, САНХҮҮГИЙН ТАЙЛАНГАА ТАНИЛЦУУЛЛАА

2022-08-03 18:08:35

Монголын хөрөнгийн биржийн I ангилалд бүртгэлтэй "Инвескор ББСБ" (INV) ХК нь 2022 оны эхний хагас жилийн үйл ажиллагаа, санхүүгийн үр дүнгээ танилцууллаа. 

Тайлант хугацаанд:

  • Нийт хөрөнгө 289 тэрбум төгрөгт хүрсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 85 хувиар өссөн үзүүлэлт болж байна. 

  • 2022 оны эхний хагас жилийн байдлаар хувьцааны үнэ өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 40 хувиар өсөж, 4349 төгрөгт хүрсэн.

  • IPO-оос хойших хувьцааны үнийн өсөлт 164 хувьд хүрэв. 

  • 2021 оны цэвэр ашгаас нэгж хувьцаанд 25 төгрөг буюу нийт 1.8 тэрбум төгрөгийг хувьцаа эзэмшигчдэд тараасан.

  • Зах зээлийн үнэлгээ энэ оны эхний хагас жилийн байдлаар 312 тэрбум төгрөг (ойролцоогоор 100 сая доллар)-т хүрсэн. 

  • “Инвескор ББСБ” ХК нь 4,016,363 ширхэг нэмэлт хувьцааг тус бүр нь 4,155 төгрөгийн үнээр олон нийтэд санал болгож, 100.4 хувийн амжилттайгаар татан төвлөрүүлэв. Ингэснээр компанийн олон нийтийн эзэмшлийн хувь 19.51 хувиар нэмэгдсэн байна.

  • Чанарын удирдлагын тогтолцооны ISO 9001 болон Мэдээллийн аюулгүй байдлын удирдлагын тогтолцооны ISO 27001 олон улсын стандартуудыг амжилттай нэвтрүүлсэн.

  • “Покет КГ” ХХК нь Киргиз улсын төв банкнаас төлбөрийн системийн үйл ажиллагааг эрхлэх зөвшөөрлөө аваад байна. 

Та бүхэн "Инвескор ББСБ" ХК-ийн 2022 оны эхний хагас жилийн тайлангийн дэлгэрэнгүйг энд дарж үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ