• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

50582.31

( -40.99 -0.08% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 50582.31 -40.99
MSE A Индекс 19325.53 -52.19
MSE B Индекс 14345.29 128.18

Мэдээ мэдээлэл

5-Р САРЫН 19-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-05-19 16:15:41

Энэ өдөр нийт 100,421,907,825 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

“И ЭС ЭМ” ОЛОН УЛСЫН ДУНД СУРГУУЛИЙН СУРАГЧИД БИРЖИД ЗОЧИЛЛОО

2026-05-19 11:22:53

Багш, сурагчид биржийн үүсэл хөгжил, үнэт цаасны зах зээлийн өнөөгийн нөхцөл байдал болон, арилжаанд оролцох, хөрөнгө оруулагч болоход суралцах, анхаарах зүйлсийн талаар анхан шатны мэдээлэл авлаа.

"АРД ДААТГАЛ" ХК НЬ КОМПАНИЙН ХУВЬЦААГ ЭРГҮҮЛЭН ХУДАЛДАН АВЧ ХАЛААСЛАХ ШИЙДВЭР ИРҮҮЛЛЭЭ

2026-05-19 10:37:41

Нэгж хувьцааг 800 төгрөг хүртэл үнийн дүнгээр үнэлж, нийт 3,750,000 ширхэг хүртэлх хувьцааг худалдан авч халааслахаа мэдэгдлээ.

Мэдээ мэдээлэл

“БОДЬ ДААТГАЛ” ХК 2022 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА, САНХҮҮГИЙН ТАЙЛАНГАА ТАНИЛЦУУЛЛАА

2022-08-19 18:13:38

Монголын хөрөнгийн биржийн нэгдүгээр ангилалд бүртгэлтэй “Бодь даатгал” /BODI/ ХК 2022 оны эхний хагас жилийн санхүүгийн болон үйл ажиллагааны онцлох үр дүнгээ танилцууллаа.

Онцлох үзүүлэлт болон үйл явдлууд: 

  • Тайлант хугацаанд компанийн цэвэр хөрөнгө 28.2 тэрбум төгрөг болсон бөгөөд үүнээс хөрөнгө оруулалт 12.8 тэрбум төгрөг байна.

  • 2021 оны эцэст компанийн цэвэр хураамжийн орлого 19.2 тэрбум төгрөг байсан бол энэ оны эхний хагас жилийн байдлаар 11.2 тэрбум төгрөг болж, гүйцэтгэл 58 хувьд хүрчээ.

  • Цэвэр хураамжийн орлогыг бүтцээр нь авч үзвэл жолоочийн хариуцлагын даатгалаар 5.98 тэрбум төгрөг, авто тээврийн хэрэгслийн даатгалаар 4.7 тэрбум төгрөг, гэнэтийн осол, эмчилгээний даатгалаар 3.8 тэрбум төгрөгийг тус тус төвлөрүүлсэн байна.

  • Компанийн төлбөрийн чадварын харьцаа 112 хувь, хохирлын харьцаа 55 хувь, нөөц сангийн нийт эх үүсвэрт эзлэх хувь 11.27 хувь байгаа бол ашигт ажиллагаа 3 хувьтай байна.

  • “Бодь даатгал” ХК 2021 оны цэвэр ашгаас 1.1 тэрбум төгрөгийг нэгж хувьцаанд 5 төгрөгөөр тооцон хувьцаа эзэмшигчдэдээ ногдол ашиг болгон тараажээ.

  • Нийт харилцагчдын тоо 110 мянгад хүрсэн бөгөөд үүнээс 4600 нь ААН, байгууллага байна.

Компанийн тайланг энд дарж үзнэ үү. 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ