• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

50621.95

( -123.2 -0.24% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 50621.95 -123.2
MSE A Индекс 19486.77 35.06
MSE B Индекс 14366.76 8.6

Мэдээ мэдээлэл

ЗГДҮЦ-НЫ ХОЁРДОГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ЭХЭЛНЭ

2026-05-28 09:48:20

Хоёрдогч зах зээлийн арилжаа дараах симболтойгоор өнөөдөр эхэлнэ.

5-Р САРЫН 27-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-05-27 16:19:25

Энэ өдөр нийт 99,779,185,338 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

2026 ОНЫ 5 ДУГААР САРЫН 27-НЫ ӨДРИЙН ЗГДҮЦ-НЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА АМЖИЛТТАЙ ЯВАГДЛАА

2026-05-27 15:34:03

Арилжааны үр дүнд нийт 9.78 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий 100 мянган ширхэг үнэт цаас арилжигдлаа.

Мэдээ мэдээлэл

9-Р САРЫН 14-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2022-09-14 14:03:21

2022 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр энгийн арилжаагаар 37 хувьцаат компанийн 102,645,272 төгрөгийн үнийн дүн бүхий 651,725 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 15 компанийн хувьцааны ханш өсөж, 13 компанийн хувьцааны ханш буурсан бол 9 компанийн ханш тогтвортой байлаа. Үүнээс "Женко тур бюро" ХК (JTB +12.00%), "Улаансан" ХК (UNS +11.72%) болон "Ард кредит ББСБ" ХК (ADB +3.92%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Крипто Үндэстэн" ХК (BUN -11.21%), "Атар-Өргөө" ХК (ATR -6.67%) болон "Материалимпекс" ХК (MIE -5.76%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.

Мөн өнөөдрийн арилжаагаар хөрөнгө оруулалтын 2 сангийн 18,806 ширхэг нэгж эрхийг 11,896,851 төгрөгөөр арилжаалсан бол хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас 35 ширхгийг 3,500,000 төгрөгөөр, компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд 297 ширхэг үнэт цаасыг 29,385,000 төгрөгөөр арилжааллаа. 

ТOP-20 индекс 0.45 хувиар өсөж, 35069.46 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 4,922,713,237,407 төгрөг боллоо. 

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.   

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ