• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

52625.64

( 20.51 0.04% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 52625.64 20.51
MSE A Индекс 20293.45 27.65
MSE B Индекс 14186.75 56.2

Мэдээ мэдээлэл

ДОЛОО ХОНОГИЙН АРИЛЖААНЫ ТОЙМ МЭДЭЭ

2026-07-24 16:12:54

Энэ 7 хоногт нийт 115,092,840,811.88 төгрөгийн арилжаа хийсэн байна.

7 ДУГААР САРЫН 24-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-07-24 15:30:21

Энэ өдөр нийт 98,491,538,366 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

"ТАВИЛГА" ХК-ИЙН ХУВЬЦААГ ХУДАЛДАН АВАХ САНАЛ ГАРГАЛАА

2026-07-24 11:59:19

Худалдан авах саналыг "Өлзий энд Ко капитал ҮЦК" ХК хүлээн авч, хэрэгжүүлнэ.

Мэдээ мэдээлэл

УРАЛДААНТ ШАЛГАРУУЛАЛТ ЯВУУЛАХ ТУХАЙ

2022-10-17 09:14:56

Үнэт цаасны зах зээлийн тухай хууль болон холбогдох хууль журмын шаардлага хангаагүй “Монгол хувьцаа ҮЦК” ХХК, “Гендекс ҮЦК” ХХК, “Азиа пасифик секьюритис ҮЦК” ХХК-ийн үнэт цаасны зах зээлд үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг Санхүүгийн зохицуулах хорооны 493, 494, 495 дугаар тогтоолоор тус тус хүчингүй болгосон.

Дээрх компаниудын харилцагчдыг /нийт 18,892 харилцагч/ багцлан шилжүүлж авахыг хүссэн үнэт цаасны зах зээлд үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий зохицуулалттай этгээд Санхүүгийн зохицуулах хорооны 2019 оны 51 дүгээр тогтоолоор баталсан “Үнэт цаасны брокер, дилер, андеррайтерийн үйл ажиллагаа эрхлэх этгээдэд онцгой нөхцөл байдал үүссэн тохиолдолд авах арга хэмжээний тухай журам”-ын 5.2-т заасан материалыг бүрдүүлж, битүүмжлэн 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн дотор Уралдаант шалгаруулалт явуулах комисст ирүүлнэ үү.

Нэмэлт мэдээллийг Санхүүгийн зохицуулах хорооны Хяналт шалгалт, зохицуулалтын газрын 51-261677 тоот утсаар холбогдож авна уу.

 

УРАЛДААНТ ШАЛГАРУУЛАЛТ ЯВУУЛАХ КОМИСС

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ