• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

52625.64

( 20.51 0.04% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 52625.64 20.51
MSE A Индекс 20293.45 27.65
MSE B Индекс 14186.75 56.2

Мэдээ мэдээлэл

ДОЛОО ХОНОГИЙН АРИЛЖААНЫ ТОЙМ МЭДЭЭ

2026-07-24 16:12:54

Энэ 7 хоногт нийт 115,092,840,811.88 төгрөгийн арилжаа хийсэн байна.

7 ДУГААР САРЫН 24-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-07-24 15:30:21

Энэ өдөр нийт 98,491,538,366 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

"ТАВИЛГА" ХК-ИЙН ХУВЬЦААГ ХУДАЛДАН АВАХ САНАЛ ГАРГАЛАА

2026-07-24 11:59:19

Худалдан авах саналыг "Өлзий энд Ко капитал ҮЦК" ХК хүлээн авч, хэрэгжүүлнэ.

Мэдээ мэдээлэл

10-Р САРЫН 20-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2022-10-20 14:30:28

2022 оны 10 дугаар сарын 20-ны өдөр энгийн арилжаагаар 38 хувьцаат компанийн 209,948,531 төгрөгийн үнийн дүн бүхий 864,165 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 12 компанийн хувьцааны ханш өсөж, 20 компанийн хувьцааны ханш буурсан бол 6 компанийн ханш тогтвортой байлаа. Үүнээс "Авто импекс" ХК (AOI +14.82%), "Багануур" ХК (BAN +14.67%) болон "Могойн гол" ХК (BDL +11.11%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Төрийн банк" ХК (SBM -11.35%), "Улсын их дэлгүүр" ХК (UID -9.42%) болон "Хэрлэн Хивс" ХК (HRL -8.7%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.

Өнөөдрийн арилжаагаар хөрөнгө оруулалтын сангийн 32,013 ширхэг нэгж эрхийг 12,879,347 төгрөгөөр,  400 ширхэг хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасыг  39,721,860 төгрөгөөр арилжаалсан. Мөн энэ өдөр компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд нийт 70 ширхэг үнэт цаас 7000 доллароор арилжаалагдсан байна.

ТOP-20 индекс 1.34 хувиар буурч, 33578.91 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 5,297,582,982,532 төгрөг боллоо. 

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ