• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

52625.64

( 20.51 0.04% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 52625.64 20.51
MSE A Индекс 20293.45 27.65
MSE B Индекс 14186.75 56.2

Мэдээ мэдээлэл

ДОЛОО ХОНОГИЙН АРИЛЖААНЫ ТОЙМ МЭДЭЭ

2026-07-24 16:12:54

Энэ 7 хоногт нийт 115,092,840,811.88 төгрөгийн арилжаа хийсэн байна.

7 ДУГААР САРЫН 24-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-07-24 15:30:21

Энэ өдөр нийт 98,491,538,366 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

"ТАВИЛГА" ХК-ИЙН ХУВЬЦААГ ХУДАЛДАН АВАХ САНАЛ ГАРГАЛАА

2026-07-24 11:59:19

Худалдан авах саналыг "Өлзий энд Ко капитал ҮЦК" ХК хүлээн авч, хэрэгжүүлнэ.

Мэдээ мэдээлэл

11-Р САРЫН 16-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2022-11-16 13:58:06

2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр энгийн арилжаагаар 35 хувьцаат компанийн 190,742,187 төгрөгийн үнийн дүн бүхий 541,395 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 13 компанийн хувьцааны ханш өсөж, 16 компанийн хувьцааны ханш буурсан бол 6 компанийн ханш тогтвортой байлаа. Үүнээс "Монноос" ХК (MNS +14.98%), "Монгол шуудан" ХК (MNP +10.26%) болон "Ремикон" ХК (RMC +7.68%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Монос хүнс" ХК (MFC -7.91%), "Дархан нэхий" ХК (NEH  -4.52%) болон "Монгол шевро" ХК (MVO -3.70%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.

Өнөөдрийн арилжаагаар хөрөнгө оруулалтын сангийн 8,982 ширхэг нэгж эрхийг 7,367,443 төгрөгөөр, бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 901 ширхэг бондыг 90,096,400 төгрөг болон багцын арилжаагаар 1,463,175 ширхэг үнэт цаасыг 2,272,284,350 төгрөгөөр арилжааллаа. 

ТOP-20 индекс 0.34 хувиар өсөн, 34781.12 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 5,518,336,298,846 төгрөг боллоо. 

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ