• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

52625.64

( 20.51 0.04% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 52625.64 20.51
MSE A Индекс 20293.45 27.65
MSE B Индекс 14186.75 56.2

Мэдээ мэдээлэл

ДОЛОО ХОНОГИЙН АРИЛЖААНЫ ТОЙМ МЭДЭЭ

2026-07-24 16:12:54

Энэ 7 хоногт нийт 115,092,840,811.88 төгрөгийн арилжаа хийсэн байна.

7 ДУГААР САРЫН 24-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-07-24 15:30:21

Энэ өдөр нийт 98,491,538,366 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

"ТАВИЛГА" ХК-ИЙН ХУВЬЦААГ ХУДАЛДАН АВАХ САНАЛ ГАРГАЛАА

2026-07-24 11:59:19

Худалдан авах саналыг "Өлзий энд Ко капитал ҮЦК" ХК хүлээн авч, хэрэгжүүлнэ.

Мэдээ мэдээлэл

АВТОМАШИНЫ ДУУДЛАГА ХУДАЛДААНД УРЬЖ БАЙНА

2022-11-28 15:36:00

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2022 оны 501 дугаар тогтоолын дагуу “Монголын хөрөнгийн бирж” ТӨХК-ийн автомашиныг нийтийн дуудлагын худалдаагаар худалдана. Дуудлагын худалдаа 2022 оны 12 дугаар сарын 29-ний  өдрийн 10.00 цагт  “Монголын хөрөнгийн бирж” ТӨХК-ийн 1 давхрын Сургалтын танхимд болно.   

 

Балансад бүртгэлтэй  байгууллагын нэр

Хөрөнгийн нэр

Үйлдвэрлэсэн, ашиглалтад орсон он

Балансын үнэ (төгрөг)

Хуримтлагдсан элэгдэл  (төгрөг)

Үлдэх өртөг (төгрөг)

Худалдах доод үнэ (төгрөг)

1

“Монголын хөрөнгийн бирж” ТӨХК

 Hyuindai Starex, 2991УНM,

2010/ 2011

29,500,00.00

29,500,500.00

0

2,500,000.00

Дуудлагын худалдаанд оролцохыг хүсэгчид дараах материалыг бүрдүүлнэ:

Дуудлагын худалдаанд оролцох хүсэлт гаргах маягт, иргэний үнэмлэх, хуулбарын хамт, дэнчин /доод үнийн 25 хувь/ тушаасан баримт, дуудлагын худалдаанд итгэмжлэгдсэн төлөөлөгч оруулах бол нотариатаар баталгаажуулсан итгэмжлэл, иргэний үнэмлэх зэрэг баримтыг бүрдүүлэн Монголын хөрөнгийн бирж ТӨХК-ийн сургалтын танхимд байрлуулсан хайрцагт 2022 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 10.00 цагаас өмнө хийсэн байна.

ХУДАЛДАХ АВТОМАШИНЫГ ҮЗЭХ,  МЭДЭЭЛЭЛ АВАХ:

Худалдах автомашиныг тухайн байгууллага дээр ирж үзэж болох бөгөөд дуудлагын худалдааны журам, автомашины талаарх мэдээлэл, оролцох хүсэлтийн маягтыг “Монголын хөрөнгийн бирж” ТӨХК-ийн 304 тоот, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 219 тоот өрөөнөөс 263016 утсаар авна уу.

Холбогдох утас: 263016, 310470 /2211/

“Монголын хөрөнгийн бирж” ТӨХК