• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

50021.15

( 2.33 0% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 50021.15 2.33
MSE A Индекс 19416.45 -27.15
MSE B Индекс 14412.15 -45.03

Мэдээ мэдээлэл

11-Р САРЫН 05-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-11-05 15:52:28

Энэ өдөр нийт 40,445,625,808 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

11-Р САРЫН 04-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-11-04 15:56:23

Энэ өдөр нийт 17,263,703,819 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

ҮНДЭСНИЙ ХУВЬЧЛАЛЫН САН ХАМТЫН ХОС НЬ НЭГЖ ЭРХЭЭ ЭРГҮҮЛЭН ХУДАЛДАЖ АВАХ ШИЙДВЭР ГАРГАЛАА

2025-11-04 10:47:07

Нийт 2,500,000 ширхэг хүртэл нэгж эрхийг 2025 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл эргүүлэн худалдаж авахаа мэдэгдсэн байна.

Мэдээ мэдээлэл

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙГ ХӨГЖҮҮЛЭХЭД ХАМТРАН АЖИЛЛАХ САНАЛЫГ ЕСБХБ-НД ХҮРГҮҮЛЛЭЭ

2014-09-16 15:52:20
2014 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр Монголын Хөрөнгийн биржийн Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Д. Ангар Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банкны суурин төлөөлөгч ноён Маттью Ле Блантай уулзаж Монголын хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэхэд хамтран ажиллахыг хүссэн Монголын талын албан бичгийг гардуулан өглөө.
64 улсын гишүүнчлэлээс бүрдэх энэхүү олон улсын хөгжлийн банктай Монгол Улсын Сангийн Яам болон Монголбанк нь 2013 онд “Дотоодын валютаар зээл олгох хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх Харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурсан бөгөөд энэхүү хөтөлбөрт Монголын хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх болон үүнийг хэрэгжүүлэхэд тус банкны оролцох эрх үүрэг тусгагдсан юм.
Тиймээс дээрх зорилтыг бодит ажил хэрэг болгон хэрэгжүүлэх саналыг Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банкны Монголын талын Захирагч, Сангийн сайд Ч. Улаанаас тус банкны Ерөнхийлөгч Сэр. Сума Чакрабартид хандаж албан хүсэлт гаргасныг ийнхүү өнөөдөр хүлээлгэн өглөө.
  
  
  
Мэдээллийн алба
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ