2026 оны 8 дугаар сарын 3-ны өдөр энгийн арилжаагаар 45 хувьцаат компанийн 848,525,902 төгрөгийн үнийн дүн бүхий 1,787,276 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 20 компанийн хувьцааны ханш өсч, 18 компанийн хувьцааны ханш буурсан бол 7 компанийн ханш тогтвортой байлаа.
Үүнээс Э-Транс ложистикс XК (ETR +15.00%), Ремикон ХК (RMC +7.89%), Инновэйшн инвестмент ХК (QPAY +6.5%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Сэндли ББСБ ХК (SEND -5.23%), Худалдаа Хөгжлийн банк (TDB -3.84%), Ард кредит ББСБ ХК (ADB -3.47%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.
Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар:
-
Хөрөнгө оруулалтын 3 сангийн 32,007 ширхэг нэгж эрх 23,000,451.76 төгрөгөөр,
-
Хөрөнгөөр баталгаажсан 8 ширхэг үнэт цаас 600,000.00 төгрөгөөр,
-
Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 460 ширхэг үнэт цаас 46,000,000.00 төгрөгөөр,
-
Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 3,000 ширхэг үнэт цаас 300,000.00 ам.доллар (1,077,819,000)-оор тус тус арилжигдсан байна.
Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаагаар:
-
"Хангад Эксплорэйшн" ХХК-ийн 2 багц 12,800 тонн Баяжуулсан сул коксжих нүүрс 11,712,000.00 юань буюу 6,236,640,000 төгрөгөөр,
-
"Энержи Ресурс" ХХК-ийн 3 багц 19,200 тонн Баяжуулсан дунд зэрэг үнстэй, хагас хатуу коксжих нүүрс 8,736,000.00 юань буюу 4,651,920,000 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.
Энэ өдөр нийт 12,884,505,354 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.
ТOП-20 индекс +0.24%-иар өсч, 54,257.8 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 13,915,562,804,230 төгрөг боллоо.
-
Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.
-
Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ



