• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

54126.05

( -633.03 -1.16% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 54126.05 -633.03
MSE A Индекс 20800.63 -217.15
MSE B Индекс 14402.83 241.58

Мэдээ мэдээлэл

ЗГДҮЦ-НЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА 2026 ОНЫ 8 ДУГААР САРЫН 5-НЫ ӨДӨР ЯВАГДАНА

2026-07-31 10:59:06

Та бүхэн анхдагч болон хоёрдогч зах зээлийн арилжаанд өөрийн харилцдаг үнэт цаасны компаниар дамжуулан оролцоно уу.

7 ДУГААР САРЫН 30-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-07-30 15:44:39

Энэ өдөр нийт 25,222,294,672 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

“ИННОВЭЙШН ИНВЕСТМЕНТ” ХК ХУРИМТЛАГДСАН ЦЭВЭР АШГААС НОГДОЛ АШИГ ХУВААРИЛНА

2026-07-30 12:18:46

Нийт 11,093,349,600 төгрөгийг, нэгж хувьцаанд 60 төгрөгөөр тооцон ногдол ашиг хуваарилах шийдвэр гаргасан байна.

Мэдээ мэдээлэл

7 ДУГААР САРЫН 31-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-07-31 16:19:42

2026 оны 7 дугаар сарын 31-ний өдөр энгийн арилжаагаар 44 хувьцаат компанийн 498,250,114 төгрөгийн үнийн дүн бүхий 1,141,024 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 24 компанийн хувьцааны ханш өсч, 12 компанийн хувьцааны ханш буурсан бол 8 компанийн ханш тогтвортой байлаа.

Үүнээс Инновэйшн инвестмент ХК (QPAY +15.00%), Монложистикс Холдинг ХК (MLG +12.85%), Эрдэнэс сольюшинс ХК (AMT +12.78%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Таван толгой ХК (TTL -5.71%), Улсын их дэлгүүр ХК (UID  -5.14%), Тээвэр дархан ХК (TEE -4.98%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар: 

  • Хөрөнгө оруулалтын 3 сангийн 57,257 ширхэг нэгж эрх 19,415,533 төгрөгөөр,

  • Хөрөнгөөр баталгаажсан 1,599 ширхэг үнэт цаас 158,303,040 төгрөгөөр,

  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 74 ширхэг үнэт цаас 7,400,200 төгрөгөөр,

  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 36 ширхэг үнэт цаас 3,600 ам.доллар (12,938,148)-оор тус тус арилжигдсан байна.  

Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаагаар:

  • "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн багц 12,800 тонн Дэгдэмхий бодис дунд коксжих нүүрс 1,995,520 ам.доллар буюу 7,171,759,194 төгрөгөөр,

  • "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн багц 32,000 тонн Баяжуулсан сул коксжих нүүрс 4,348,800 ам.доллар буюу 15,629,282,784 төгрөгөөр,

  • "Энержи Ресурс" ХХК-ийн багц 19,200 тонн Баяжуулсан дунд зэрэг үнстэй, хагас хатуу коксжих нүүрс 8,832,000 юань буюу 4,697,387,520 төгрөгөөр,

  • "Эрдэнэт Үйлдвэр" ТӨҮГ-ын багц 6,342 тонн 22.35%-ийн зэсийн агуулгатай баяжмал 20,947,182.06 ам.доллар буюу 75,282,706,020.90 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.

Энэ өдөр нийт 103,477,442,553 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

ТOП-20 индекс -1.16%-иар буурч, 54,126.05 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 13,885,112,931,741 төгрөг боллоо. 

  • Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү. 

  • Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ