• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

52547.19

( 425.55 0.82% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 52547.19 425.55
MSE A Индекс 19868.98 90.38
MSE B Индекс 14169.42 -494.42

Мэдээ мэдээлэл

12-Р САРЫН 12-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-12-12 15:29:37

Энэ өдөр нийт 16,132,387,445 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

12-Р САРЫН 11-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-12-11 16:20:17

Энэ өдөр нийт 45,658,530,858 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

ШААРДАХ ЭРХ ХЭРЭГЖҮҮЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТУХАЙ ТАЙЛБАР

2025-12-11 11:53:16

Шаардах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалтыг гаргахдаа уг шаардах эрх үүссэн өдрийг “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК-ийн Үнэт цаасны төлбөр тооцоог Т+2 горимоор гүйцэтгэх журамтай нийцүүлэн гаргана.

Мэдээ мэдээлэл

“ГОЛОМТ БАНК" ХК-ИЙН ХУВЬЦААНЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН ЗАХИАЛГА НИЙЛҮҮЛЭЛТЭЭСЭЭ ДАВЖ ХААГДЛАА

2022-12-01 13:42:15

Монголын хөрөнгийн биржийн нэгдүгээр ангилалд шинээр бүртгэгдсэн “Голомт банк” ХК нь нийт хувьцааныхаа 10.09% буюу 80,402,743 ширхэг хувьцааг олон нийтэд санал болгож, анхдагч зах зээлийн арилжааны захиалгыг 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрөөс 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрүүдэд авч, арилжааг амжилттай зохион байгууллаа.

"Голомт Банк" ХК-ийн анхдагч зах зээлийн арилжаагаар 80,402,743 ширхэг хувьцааг нэг бүрийг нь 1,285 төгрөгөөр тогтоосон үнийн аргаар нийтэд санал болгосон бөгөөд арилжааны захиалгын явцад эрэлт нь нийлүүлэлтээс давсан тул 12,060,411 ширхэг хувьцааг нэмж, нийт 92,463,154 ширхэг хувьцааг нийтэд санал болгон арилжлаа.

Нийтэд санал болгосон хувьцааны анхдагч зах зээлийн нийт захиалгыг ҮЦТХТ дэх мөнгөний үлдэгдэлтэй нийцүүлэхэд 21,281 хувь хүн, аж ахуйн нэгжээс нийт 174,841,778,685 төгрөгийн үнэт цаас худалдан авах санал ирүүлсэн нь татан төвлөрүүлэх дүнгээс 69.2 хувиар давсан үзүүлэлт боллоо.

Үнэт цаасны танилцуулга болон андеррайтерийн компаниас ирүүлсэн хуваарилалтын төлөвлөгөөний дагуу  стратегийн хөрөнгө оруулагчдын захиалга болон олон нийтээс ирүүлсэн  10 ширхэг хүртэлх хувьцааны захиалгыг 100 хувь биелүүлж, үлдсэн үнийн дүнг 34.8 хувиар хувь тэнцүүлэн нийлүүлэхээр хуваарилалтыг хийсэн болно.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ