• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

52625.64

( 20.51 0.04% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 52625.64 20.51
MSE A Индекс 20293.45 27.65
MSE B Индекс 14186.75 56.2

Мэдээ мэдээлэл

ДОЛОО ХОНОГИЙН АРИЛЖААНЫ ТОЙМ МЭДЭЭ

2026-07-24 16:12:54

Энэ 7 хоногт нийт 115,092,840,811.88 төгрөгийн арилжаа хийсэн байна.

7 ДУГААР САРЫН 24-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-07-24 15:30:21

Энэ өдөр нийт 98,491,538,366 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

"ТАВИЛГА" ХК-ИЙН ХУВЬЦААГ ХУДАЛДАН АВАХ САНАЛ ГАРГАЛАА

2026-07-24 11:59:19

Худалдан авах саналыг "Өлзий энд Ко капитал ҮЦК" ХК хүлээн авч, хэрэгжүүлнэ.

Мэдээ мэдээлэл

12-Р САРЫН 26-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2022-12-26 14:25:36

2022 оны 12 дугаар сарын 26-ны өдөр энгийн арилжаагаар 42 хувьцаат компанийн 591,950,878 төгрөгийн үнийн дүн бүхий 841,500 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 18 компанийн хувьцааны ханш өсөж, 20 компанийн хувьцааны ханш буурсан бол 4 компанийн ханш тогтвортой байлаа. Үүнээс "Хорин хоёрдугаар бааз" ХК (AHH +14.98%), "Крипто Үндэстэн" ХК (CNF +8.68%) болон "Жуулчин дюти фрий" ХК (SUL +7.53%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Женко тур бюро" ХК (JTB -10.58%), "УБ-БҮК" ХК (BUK -10.14%) болон "Баянгол зочид буудал" ХК (BNG -6.25%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.

Өнөөдрийн арилжаагаар хөрөнгө оруулалтын сангийн 56,818 ширхэг нэгж эрхийг 14,634,301 төгрөгөөр, Хөрөнгөөр баталгаажсан 4,099 ширхэг үнэт цаасыг 409,705,800 төгрөгөөр, компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 1,000 ширхэг бондыг 99,949,450 төгрөгөөр арилжааллаа.

ТOP-20 индекс 0.8 хувиар буурч, 36485.84 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 6,722,540,474,364 төгрөг боллоо. 

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ