• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

52625.64

( 20.51 0.04% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 52625.64 20.51
MSE A Индекс 20293.45 27.65
MSE B Индекс 14186.75 56.2

Мэдээ мэдээлэл

ДОЛОО ХОНОГИЙН АРИЛЖААНЫ ТОЙМ МЭДЭЭ

2026-07-24 16:12:54

Энэ 7 хоногт нийт 115,092,840,811.88 төгрөгийн арилжаа хийсэн байна.

7 ДУГААР САРЫН 24-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-07-24 15:30:21

Энэ өдөр нийт 98,491,538,366 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

"ТАВИЛГА" ХК-ИЙН ХУВЬЦААГ ХУДАЛДАН АВАХ САНАЛ ГАРГАЛАА

2026-07-24 11:59:19

Худалдан авах саналыг "Өлзий энд Ко капитал ҮЦК" ХК хүлээн авч, хэрэгжүүлнэ.

Мэдээ мэдээлэл

1-Р САРЫН 16-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2023-01-16 15:29:53

2023 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр энгийн арилжаагаар 50 хувьцаат компанийн 643,475,551 төгрөгийн үнийн дүн бүхий 2,967,161 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 17 компанийн хувьцааны ханш өсөж, 26 компанийн хувьцааны ханш буурсан бол 7 компанийн ханш тогтвортой байлаа. Үүнээс "Евроазиа Капитал холдинг" ХК (SUN +14.55%), "Ремикон" ХК (RMC +11.86%) болон "Тэнгэрлиг медиа групп" ХК (TNGR +11.70%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Хөвсгөл алтан дуулга" ХК (ADU -14.78%), "Монгол нэхмэл" ХК (MNH -14.43%) болон "Эрдэнэс сольюшинс" ХК (AMT -13.85%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.

Өнөөдрийн арилжаагаар хөрөнгө оруулалтын сангийн 29,048 ширхэг нэгж эрхийг 16,781,389 төгрөгөөр, компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 1,995 ширхэг бондыг 198,338,390 төгрөгөөр, хөрөнгөөр баталгаажсан 1,994 ширхэг үнэт цаасыг 198,861,620 төгрөгөөр арилжааллаа.

ТOP-20 индекс 0.5 хувиар өсөж, 37246.53 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 6,865,099,734,360 төгрөг боллоо. 

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ