• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

49473.98

( 150.95 0.31% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 49473.98 150.95
MSE A Индекс 18044.52 44.44
MSE B Индекс 14469 66.54

Мэдээ мэдээлэл

"СМАРТ ДИЙЛ" ХК "АРБАЯНХАНГАЙ" ХК-ИЙН ХУВЬЦАА ХУДАЛДАН АВАХ ТЕНДЕР САНАЛ ЗАРЛАЛАА

2025-07-09 18:01:53

Тус компани СЗХ-ны 2019 оны 38 дугаар тогтоолоор батлагдсан “Хувьцаат компанийн хувьцааг худалдан авах санал гаргах, хувьцааг худалдан авах үйл ажиллагааны журам"-ын 2.1-т тус тус заасны дагуу "Арбаянхангай" ХК-ийн хувьцааг худалдан авах дараах саналыг сайн дурын үндсэн дээр гаргаж байна.

07-Р САРЫН 09-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-07-09 17:14:28

Энэ өдөр нийт 44,576,448,578 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

Мэдээ мэдээлэл

ГИШҮҮН КОМПАНИУДЫН АНХААРАЛД

2014-09-19 14:14:33
“Монголын Хөрөнгийн Бирж” ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2014 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн хурлаар гишүүн Брокер, дилерийн компаниудын жилийн хураамжийг хөнгөлөх тухай 2014/10 тоот тогтоол гарсан. Уг тогтоолд 2014 оны 9 дүгээр сарын 30-ны өдөрт багтаан төлбөрөө төлөх компаниудын 2013-2014 онуудын гишүүнчлэлийн жилийн хураамжийн хэмжээг 1.5 сая төгрөг болгон бууруулж, хөнгөлсөн юм.
“Монголын Хөрөнгийн Бирж” ТӨХК-ийн зүгээс бүх гишүүн Брокер, дилерийн компаниудад дээрх тогтоолын талаар албан бичгээр мэдэгдсэн боловч одоогийн байдлаар дөнгөж 4 гишүүн БДК хураамжаа төлөөд байна.
Дээр заасан хугацаанд хураамжаа төлөөгүй тохиолдолд МХБ ТӨХК-ийн “Гишүүнчлэлийн журам”-д заасан дүнгээр буюу хөнгөлөлтгүй хэмжээгээр жилийн хураамжийг төлөх шаардлагатай болох ба ийнхүү биржтэй байгуулсан гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаандаа биелүүлээгүй гишүүн компаниудад хариуцлагын арга хэмжээ буюу арилжаанд оролцох эрхийг хязгаарлах, цаашлаад гишүүний эрхийг цуцлахыг дахин анхааруулж байна.

Мэдээллийн алба
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ